Буряад ТВ-ийн Гавьяат А.Энхээтэй хийсэн ярилцлага

2023 оны 06 сарын 07

“Буряад ТВ”-ийн “Бүргэд” спортын хөтөлбөрийг монголчуудын сайн танил Жамц Лхамажапов хөтлөн явуулдаг. Жамц бол чөлөөт бөхийн ОУХМ цолтой, Орос, Киргизийн шигшээд барилдаж байсан эрхэм.

Жамц Лхамажапов Монгол Улсын Гавьяат тамирчин, 1986 оны дэлхийн Цомын аварга, 1985 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 1986 оны ДАШТ-ий хүрэл медальт Авирмэдийн Энхээтэй гэрт нь очиж, ярилцжээ.

Жамц Лхамажапов - Агын буриад тойрог, Согто Хангил тосгоны уугуул. Чөлөөт бөхийн 63 кг-ын жинд барилддаг байсан. 12 настайдаа Согто Хангилд Б.Б.Бальжинимаевын удирдлага дор хичээллэж эхэлсэн. Дараа нь алдарт Борис Будаевын багш Валерий Иванов дээр хичээллэжээ. 2001 он хүртэл Оросын шигшээд, 2001 оноос Киргизийн шигшээд барилдсан. Базар Ринчиногийн нэрэмжит тэмцээний 6 удаагийн аварга, ОХУ-ын Цомын хошой аварга (1993, 1996), ОХУ-ын АШТ-ий мөнгөн медальт (Кызыл, 1997), Зэвэгийн Ойдовын нэрэмжит олон улсын тэмцээний аварга (Монгол, 2000), Дан Коловын нэрэмжит тэмцээний мөнгөн медальт (Болгар, 2000), Яшар Догугийн тэмцээний хүрэл медальт (Турк, 2000), Багийн ДАШТ-ий аварга (Москва, 1998).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top