Аргентины од Лионель Месси агуу замналаа АНУ-д үргэлжлүүлэх болсон мэдээ хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.
Месси төрөлх Барсадаа эргэн очсонгүй, Саудын Арабын олон зуун саяын саналыг зөвшөөрсэнгүй, МЛС лигийг сонгожээ. Баг нь Интер Майами. Багийн эзэн нь Английн алдарт Дэвид Бекхэм гэдгээс өөр бид юу мэдэх билээ.
Баримт 1
Интер Майами лигтээ өөрийн бүсийн хамгийн сүүлийн байрт явж байгаа. Тиймээ, та зөв ойлгож. Месси МЛС-ийн хамгийн сул багт очиж байгаа. Энэ лиг плей-оффын системтэй. Дорно, Өрнө гэсэн хоёр дивизионгд хуваагдана. Дивизион тус бүрээс долоон шилдэг баг плей-оффт шалгардаг. Найм, есдүгээр байрны багууд халз тоглолт хийж, ялсан нь хасагдах шатанд гарна. Тэгэхээр Мессигийн баг доод тал нь есдүгээр байрт гарах хэрэгтэй. Өнгөрсөн жил Интер Майами зургаадугаар байр эзэлсэн ч плей-оффын эхний шатнаас хасагдсан билээ.
Баримт 2
Интер багийн бүрэлдэхүүн лигтээ хамгийн хямд нь. Transfermarkt энэ багийг 34,4 сая евро гэж үнэлсэн байдаг. Лигийн хамгийн баян баг Аталанта 60,1 сая еюрогийн үнэтэй. Харин Мессигийн зах зээлийн өнөөгийн ханш 45 сая евро. Тэр ганцаараа АНУ-ын лигийн 21 багаас илүү үнэтэй байгаа юм.
Баримт 3
Лионель Месси Интер Майами багийн “тусгай” тоглогч болно. Учир нь Америкийн лиг бусад лигтэй адилгүй. Энд цалингийн тааз, хязгаарлалт гэж бий. Багууд энэ хязгаарлалтыг давж болохгүй. Гэхдээ баг болгон энэ таазанд хамаарахгүй гурван тоглочийг “тусгай” статуст бүртгүүлэх эрхтэй. Энэ эрхийн ачаар АНУ-ын лиг Златан Ибрагимович, Дидье Дрогба, Тьерри Анри нарын оддыг урьж чадаж байгаа билээ.
Баримт 4
Месси “Интер Майами”-гийн түүхэн дэх цорын ганц од биш. Түүнээс өмнө энэ багт дэлхийн аварга Блез Матюиди, Гонсало Игуаин нар тоглож байв. Гэхдээ өнөөгийн бүрэлдэхүүнээс уншигч та таньдаг тоглогчоо олохгүй л болов уу.
Баримт 5
Баг хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч Фил Невиллийг халсан. Яагаад гэдэг нь дээрх хүснэгтийн байрлалаас тодорхой байгаа.
Сэтгэгдэл ( 0 )