Дэлхийн мэргэжлийн бильярд, снукерийн холбооны Сахилга батын комиссоос (WPBSA) найраа хийсэн хятад тамирчдын хэргийг шийдвэрлэлээ.
Найраа гарч байгаа талаарх мэдээ 2022 оны аравдугаар сарын сүүлээр анх гарсан. Тэр үед Хятадын од Лян Вэньбо тэмцээнээс хасагдсан ч дараагийн шалгалтаар дахин есөн хятад тамирчин найраа хийсэн хэрэгт холбогдсон нь тодорхой болсон юм.
Тэд снукер бильярдын тамирчдыг ялагдахыг санал болгож, заримыг нь айлгаж сүрдүүлэн, хахууль өгч байсан төдийгүй хууль бусаар снукерийн тоглолтод бооцоо тавьдаг байжээ.
Ингээд шүүхээс
Лян Вэньбо – бүх насаараа тоглох эрхгүй болсон, торгууль £ 43 мянга;
Ли Хан – бүх насаараа тоглох эрхгүй, торгууль £ 43 мянга;
Янь Вэньбо – 5 жил тоглох эрхгүй, торгууль £ 7500;
Чжао Синьтун – 1 жил, 8 сар тоглох эрхгүй, торгууль £ 7500;
Чжао Цзяньбо – 2 жил 4 сар эрхгүй, торгууль £ 7500;
Чан Биньюй – 2 жилийн шийтгэл, торгууль £ 7500;
Бай Ланнин – дисквалификация на 2 года и 8 месяцев (до 6 августа 2025 года), штраф £ 7500;
Чен Зифань – 5 жил тоглох эрхгүй, торгууль £ 7500;
Лу Нин – 5 жил 4 сар тоглох эрхгүй, торгууль £ 7500;
Чжан Цзянькан – 2 жил 11 сар, торгууль £ 7500.
Сэтгэгдэл ( 4 )
OROS SITE AAS AVSIMU , DUTUU ORCHUULSAN BN
Novshiin hyataduud tegj l taaraa
Снукерт хятадууд ноёрхлоо тогтоох гэж оролдож байна, зохион байгуулалттай, хятадын төр засгийн оролцоо ч байгаа биз, ингэж нэг хандыг нь дарах нь зөв байх оо, давруулбал дийлдэхээ байх аюултай
tegj l taarna