Гавьяат тамирчин П.Орхон: Тэвчиж ханалаа, одоо тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08


Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд СТО-нд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Учир нь энэ жилийн улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох нь гээд бэлтгэлдээ гараад байжээ.

Тэд гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн.  

Харин өнөөдөр П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчдын төлөөлөл “Монгол ньюс” компани дээр хэвлэлийн бага хурал хийлгэж, тулгараад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сорилт барилдаанаас гадан Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа ярилаа. Нэг үгээр хэлэхэд, чөлөөтийнхний тэсвэр алдарч, тэмцлийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ байв.
 


Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон энэ үеэр “Манай чөлөөтийн тамирчид өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн нэгдэж, тэмцье, санал хүслээ илэрхийлье гэж ярьж эхэлсэн. Бид холбоогоо өөрчлөгдөх болов уу, сайжрах болов уу гэж их удаан хүлээсэн, найдсан. Гэтэл ямар ч шинэчлэл болсонгүй, үйл ажиллагаа нь доройтсоор, муудсаар л байна. Бид холбоогоо өөрчилье, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг солье, тамирчидтайгаа ямар ч холбоогүй, бараа нь харагддаггүй Ерөнхийлөгчөө солье гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийг минь ард түмэн мэдээсэй, Төр засаг минь анхааралдаа аваасай гэсэн зорилгоор хурал хийж байгаа юм. Юуны өмнө  2022 оны гуравдугаар сард ажлаа авсан шинэ ерөнхийлөгч жил хагасын хугацаанд ямар ч ажил хийгээгүй. Тамирчид тэмцээн уралдаандаа асуудалгүй оролцож, тайван бэлтгэлээ хийж байх ёстой. Гэтэл тамирчдаа визэнд оруулж чадахгүй байна. Дотоодын тэмцээн уралдаанууд маш муу заал танхимд болдог. Холбооны үйл ажиллагаа тамирчин, дасгалжуулагч нартай ямар ч уялдаа холбоогүй, саналыг нь сонсдоггүй. Гэнэт шийдвэр гаргаад хүчээр тулгах явдал удаа дараа гарсан. Жүдо, боксын холбоо хэчнээн сайхан явж байна. Үнэнийг хэлэхд ганцхан сайн удирдагч л бидэнд хэрэгтэй байна. Үнэхээр гуйж байна ард түмнээсээ, төр засгаасаа гуйж байна. Бид өөрсдөө яваад үнэхээр барахгүй байна. 

Холбооны мөнгө, санхүү ил тод биш. 1.4 тэрбум төгрөгийн өртэй болохоор шинээр сэтгэлтэй хүмүүс орж ажиллахад хүндрэл учруулдаг. Тэмцээн уралдаанд явах зардал гаргаж өгдөггүй. Тамирчид дэлхийн аваргад явах зардлаа хүмүүсээс гуйгаад явж байна. Дотоодын тэмцээн уралдааны хуваарь нь ДБНХ-ны ДАШТ, Азийн АШТ, чансааны тэмцээнүүдийн хуваарьтай уялддаггүй. Гуравдугаар сард болсон УАШТ нь нэг чансааны тэмцээнтэй давхцсан бол одоо зарлаад байгаа сорилт барилдаан нь дараагийн чансааны тэмцээнтэй давхцаж байгаа юм. Бидний эрүүл мэндийг эмч хариуцах ёстой. Гэтэл эмчгүй тэмцээнд явдаг болоод их удлаа. Толгой өвдөх, гэмтэх гээд асуудал гарахад бид дандаа гаднын багийн эмч нарт ханддаг. Гол зорилго маань холбооны тогтолцоог өөрчлөх, Удирдах зөвлөлийг солих, тамирчдын төлөө ажилладаг шинэ ерөнхийлөгчтэй болох. Дээрээ суудлаа олчихвол тамирчид бид хурал хийгээд сууж байх хэрэг байхгүй. Маш олон жил тэвчиж ирлээ. Манай дээд үе, бидний үеийнхэн дуугүй байлаа гээд юу ч олоогүй, хохироод үлдсэн. Одоо яагаад дараагийн үе маань хохирох ёстой гэж. Тэвчиж ханалаа, одоо тэмцэнэ” гэсэн байр суурь илэрхийллээ. 
 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зз(5.67.12.237) 2023 оны 06 сарын 12

ГЭХДЭЭ ЭНЭ УРЛАГ СПОРТЫН ТЭТГЭМЖИЙГ ХЯЗГААРТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. НАСААР НЬ ОЛОН САЯ ТӨГ ТЭТГЭМЖ ӨГНӨ ГЭХЭЭР ЭНЭ ТӨСӨВ МӨНГӨ ХЭФҮҮ ХҮҮХДИЙН МӨНГӨ ХҮРТЭЛ 18 ХҮРЭЭД ЗОГСООДОГ БРА. ТЭГЭЭД ЭНЭ ХЭД НЬ ГАНЦ НЭГ МЕДАЛ АВААД УЛСААС МӨНГӨ АВААД ЭХЛЭХЭЭРЭЭ АМЖИЛТ НЬ БОГИНО БДАГ НЭГ ДАМЖАА СЕКЦ ТЭЙ БОЛООД ХАНАЧИХДАГ.БУСАД УЛСЫ ТАМИРЧИД ШИГ ХИЧЭЭЖ НАСААРАА ЗҮТГЭЖ ЧАДДАГҮЙ

0  |  0
спорт(139.5.219.37) 2023 оны 06 сарын 10

Одоо боксынхон Нямбаатарын эсрэг хэвлэлийн хурал хийж магадгүй Боксын ордон барьж өгнө гээд хулхидсан

0  |  0
иргэн(202.126.92.226) 2023 оны 06 сарын 09

Зөв шүү\n

0  |  0
Ойлго (202.179.24.160) 2023 оны 06 сарын 09

Энэ нийгэмээ бүхлээр нь өөрчлөх болсооон. Тал талд цалин, манай танай байгууллага, гээд юуч өөрчлөгдөхгүй. Монголдоо сэтгэлтэй ( жинхэнэ монгол хүн тийм байдаг) бусдын төлөө ажиллаж чадах тийм хүмүүсээр төрөө түшүүлэхгүй бол энэ эрлийзүүдийн төр болоод байна.

1  |  0
Зочин(202.9.40.69) 2023 оны 06 сарын 09

Хэдэн тамирчид дээрээ нуга ажиллаж байгаа юм биш үү. Нэгэнд УАШТ хийгээд тамирчидаа тодруулчихаад дахиад сорилго барилдаан гэж уралцуулаад нэг тэмцээн зохион байгуулаад мөнгө босгох л арга биз дээ. Удухагүй туул голын ширгэн дээр тэмцээнээ зохион байгуулах вий дээ.\n

0  |  0
Enkhee (202.126.90.156) 2023 оны 06 сарын 09

Зөвөө сайн тэмц шудрага үнэн ялах ёстой

3  |  0
Үзэгч(46.56.180.235) 2023 оны 06 сарын 09

Нууцаар допинг уулгана хэцүү шүү. Болгоомжлоорой

1  |  0
Бөх сонирхогч(66.181.161.164) 2023 оны 06 сарын 09

Эдний холбоо үеийн үед асуудалтай, хорчингуудаар дүүрсэн. Ийм их өртэй бол хэн авах юм хүн тоохгүй. Гадаадын тэмцээнийг додоодынхтой давхцуулж бгаа нь гадагшаа явуулах мөнгөгүйтэй холбоотой байх. Ер нь сайжирч чадахгүй холбоо байснаас татан буугдаад бөхчүүд нь ажил хийж энгийн амьдармаар юм.

2  |  0
Зочин(202.126.88.206) 2023 оны 06 сарын 09

Заавал ингэж хэрүүл уруул хийж, бөх барилдах гэж явдаг ёстой лай л баймаар, больчихно л биз дээ, эднийг заавал барилд гэж хэн ч албадаагүй ш дээ, ажил хөдөлмөр хийгээд бусдын адил амьдарч яагаад болохгүй гэж

4  |  12
Ган(58.79.243.109) 2023 оны 06 сарын 12

Юундаа гоншигноцгоосын өөосдийн төлөө явж дуртай юмаа хийцгээж байж энэ тэнэглэлээ болих хэрэгтэйштээ.Улс орон төр засагт та нарын энэнээс чухал асуудлууд өчнөнн байхад наад хэрүүлээ дотроо шийдээч.Улс орондоо юу бзүтээж юу гийгүүлчихээд гоншигнодгийн та нар.Намайг биднийг ингэсэнгүй гэдгээ бодих хэрэгтэйштээ.Бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр л гэх байх та нар өөрсдийнхөө төлөө хийсэн өөр хэнд ч нялзахгүй гавьяа гээчээрээ татвар төлөгч бидний мөнгөнөөс өчнөөн л идэж цалин болгож авч байгааштээ.Эргээд та нар нэр алдарт хүрчихээд ковидын үед хаана байсын.Бага тэнэгтвэл таарна

4  |  4
Zochin (178.4.158.37) 2023 оны 06 сарын 10

3 buh barildaad negnee toirj ylaad onoo undur n ulsin abarga bolood baisan sanagdah yum. Ter barildaanaas hoish turuulsen buh sain baina uu muu bna uu harah èstoi. Soril barildaan hiih n mash zub bur neg udur amraaj baigaad 3 udaa barilduulah heregtei.Az ezgui jinhene chanarin harah heregtei.Ulsin abargaar turuulcheed heden sarin daraa muudsan baibal yah be .Ulsin abargin temtseenee tsagiin taaruulj hiigeed urgeljileed beltgel tasrahgui formtoigoo daraagiin tom temtseendee orj baibal amjilt garna

5  |  1
Цоодол цоодол.(66.181.179.221) 2023 оны 06 сарын 08

80 90 ээд онд УШБ т сайн эмч зөндөө бсн. Жнь: Давгасүрэн, С.Бор гэж сайн эмч нар бв. Тэр үеийн шигшээ багийн тамирчид бүгд мэднэ танина.

0  |  0
Зочин(202.55.188.103) 2023 оны 06 сарын 08

Гадаадад болж байгаа тэмцээн дотоодын тв гээр гарна гэж огт байхгүй шүү!!

2  |  0
Zochin(210.98.145.71) 2023 оны 06 сарын 08

Ulsin avarga bolsonuud n yavna shde,oorsdiin humuusee yavuulhin tuld dahin neg shans gargaj ogoh geed bh shig..

2  |  1
б(59.153.112.106) 2023 оны 06 сарын 09

Зөв ш дээ энэ хүүхдүүд зөв ярьж бна оо

4  |  1
чимэд(124.158.65.215) 2023 оны 06 сарын 09

мөнгө хусах гэж чбх-нд ордог дарга нарыг одоо хөөж явуулаа нэг баян хүнээр ерөнхийлөгчөө сонгочихоод замын зардал өгчих боловуугэж горьддог. баян хүн буян үйлддэггүй гэдгийг бурхан багш мэө үед бичиж үлдээсэн байдаг. ялангуяа уг удмаараа шуналын тулам болсон Долгорсүрэн зааныхан бол бүр нэмэргүй тэр Асашёорюу оролцсон юм болгон бүтдэггүй

7  |  1
Zail(66.181.161.94) 2023 оны 06 сарын 09

Xujaa bold sdu zailax xeregtei..

0  |  1
Хов хов(76.105.223.57) 2023 оны 06 сарын 12

Юун бөх мөх вэ. Хол очиж мөөрцгөө. Улс оронд тэрнээс чухал ажил байна.

7  |  8
Bolorchimeg(202.126.88.217) 2023 оны 06 сарын 09

Zow

2  |  2
Top