Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд СТО-нд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь энэ жилийн улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох нь гээд бэлтгэлдээ гараад байжээ. Тэд гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн.
Харин өнөөдөр П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчидын төлөөлөл “Монгол ньюс” компани дээр хэвлэлийн бага хурал хийлгэж, тулгараад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сорилт барилдаанаас гадан Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа ярилаа. Нэг үгээр хэлэхэд чөлөөтийнхний тэсвэр алдарч, тэмцлийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ байв.
Гавьяат тамирчин Б.Болортуяа энэ үеэр “Тамирчдаа тэмцээн уралдаанд явахад нь санхүү, мөнгөөр дэмжиж өгөхгүй юм гэхэд манай холбоо амжилт гаргаад ирсэн тамирчдынхаа шагнал урамгууллыг дор бүрд нь өгдөг баймаар байна. Сая Дэлхийн Цомд манай эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн. Холбооноос шагналаа асуухаар дансанд ороогүй байна гэсэн мөртлөө өчигдөр “Дансанд орсон. Гэхдээ манайх Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд өртэй болохоор өрөнд суутгагдсан” гэж хэлсэн. Ямар ч урамгүй. Тамирчдын олон улсын тэмцээнээс авсан шагналыг өгдөггүй. Чөлөөт бөхийн холбоо 60 жилийн ойгоороо амжилт гаргасан тамирчдаа шагнасан. Намайг гэхэд Токио олимпоос хүрэл медаль аваад ирэхэд 10 сая төгрөгөөр, ДАШТ-ий медальтнуудаа 5 сая төгрөгөөр, залуучуудын ДАШТ-ий медальтай тамирчнаа 2 сая 500 мянга, өсвөрийн дэлхийн аваргын медальтнуудаа 2 сая төгрөгөөр холбооноос шагнасан. 2021 оны Шинэ жилээр болсон явдал л даа. Гэтэл одоо болтол өгөөгүй. Удирдах зөвлөл нь нэг нэг рүүгээ чихээд толгой байхгүй. Ерөнхийлөгч бидэнтэй ер уулздаггүй. Санал хүсэлт гаргахаар хүлээж авахгүй, бэлтгэлээ л хий гэдэг. Тэгсэн мөртлөө бэлтгэл хийх нөхцөл олгохгүй. Тамирчдын дуу хоолойг сонсохгүй. Дасгалжуулагч нарыг ч сонсдоггүй. Уг нь дасгалжуулагч нар л ямар тамирчин хэр формтой байгааг сайн мэднэ шүү дээ. Мэргэжлийн зөвлөл яаж байгуулагдсан нь тодорхойгүй. Тэгээд тамирчдын бүх юмыг, бараг амьдралыг шийдэх шийдвэр гаргадаг. Тамирчдаа мөнгө төгрөгөөр шагнаж чадахгүй юм бол ядаж авсан шагналыг нь өгөх хэрэгтэй байна. Чансааны тэмцээний шагналаа ч бүгд аваагүй байгаа. Удирдах зөвлөл нь бидэнтэй уулзахгүй, санал бодлоо илэохийлэх бололцоогүй болоод л бид ингээд сууж байна шүү дээ. Өнгөрсөн жил бас л гэнэт улсын аваргаа зохион байгуулсан. Олон улсын тэмцээнтэйгээ тохируулж дотоодын тэмцээн хийж байх хэрэгтэй байна. Ирэх жил ямар гэнэтийн шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Тиймээс энэ жилдээ цэгцлэх шаардлагатай. Холбоогоо шинэчлэх, чадаж байгаа хэн нэг нь энэ холбоог аваад тамирчид биднийг дэмжээд яваасай гэж хүсэж байна” гэж ярив.
Сэтгэгдэл ( 7 )
Шагнал урамшлыг нь өгөхгүй ёстой дээрэм байна. Арай хэтэрсэн луйвар байна. Шүүхэд гомдол гарга. Шийдвэрлүүл
Temtseh ni zuv Tamirchid erhe hamgalj chadna
бадамсүрэнг шалгаач. одоо хэдэн тамирчдын шагналын мөнгийг идэж уугаад яасан ханаж цадахаа байсан ёрын хүн бэ? бас МЧБХОЛБООГ ашиглан гадагш хүн гаргаж мөнгө авдаг гэсэн мэдээ хэл яриа байдаг. ер нь энэ сувгийг ашиглахын тулд уг албан тушаал ын төлөө үхэлддэг гэсэн.
Шагнал гэж аваад явж байх ёстой байтал түүнийг нь хариуцлагагүй ажилласан менежментийн багийн тавьсан өрд суутгачихаж байгаа бол үнэхээр шударга биш байна. Жагсацгаа. Тэмц!
Гүй одоо авсан шагналыг нь өөрт нь өгдөггүй юм уу? Сая мөнгөн медальтай тамирчин 100 мянган доллар авлаа гэхээр нь атаархах шахуу л байлаашдээ. Ямар увайгүй юм бэ? Татвар суутгаал үлдсэн нь тамирчин дасгалжуулагч хоёрт очих ёстой шүү дээ. Хоорондооо бас яаж хувааж авдын. Дасгалжуулагч хохирох ёсгүй. Энэ холбооныхон чинь бас нэг сайхан хулгайчууд юм байна.
Baynmunh , Sereeter , Damdimsharav, Oidov , T.Batchuluun , /jijig/ Sanjaa nar chuluutiin anhdagdaas eruul enh yvaa n yagaad ene ireedui zalgamj bolson zaluusiinhaa tuluu ugee helj boldgui ym be ! shunaltuudiin garaar orj duusah n ta nuhdiin sonirhol arai bish baimaar ym !
Албатай биш бөх барилдахаа л больчихооч дээ, ажил хөдөлмөр хийгээд жир амьдралаар амьдрахад яагаад болохгүй гэж, хэн ч эднийг бөх барилд гэж албадаагүй, угаасаа бөх хэрүүл тэмцлээс сална гэж өдий, эдний нас хүрэхгүй байх аа