СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргаанаас үүдэж, гурван гэр шатжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуурт богино холбоо үүсэж, улмаар гал гарч гэр нь шатсан байна.

Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын хоёр Монгол гэрт тархаж шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top