One Championship: З.Шинэчагтга боолгож ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Энэ сарын 10-нд Бангкок хотод ONE холбооны “ONE Fight Night 11” тэмцээн боллоо.

Тэмцээнд аваргын бүсний төлөө хоёр тулаан байсан бөгөөд манай З.Шинэчагтга тэдний өмнө Оросын тамирчин Илья Фреймановтой гар зөрүүлсэн. Халз өрсөлдөх тамирчин олдохгүй байна, надаас бүгд айгаад байна хэмээн тэмцээний өмнө ярьж байсан орос залуу ONE холбоонд шинээр гарч ирээд байгаа од.

Илья Фрейманов өнгөрсөн жил ONE холбоонд анхны тулаанаа хийж, алдарт Мартин Нгуенийг эхний үед буулгаж авсан. 27 настай тамирчин. Холимог тулаанд нийт 13 тулалдаж, 11 ялсан. Үүнээс есийг нь хүнд цохилтоор хожсон. Одоо дөрөв дараалан ялаад байгаа залуу. Тай бокс, кик боксоор хичээллэж байсан. Краснодар хотын Кузнч клубт хичээллэдэг, ийм өрсөлдөгч байлаа.

Тулаан эхлэхэд Шинээ Ильяг зүүн гарын хүчтэй цохилтоор унагааж, дээрээс нь нэмэх гэж оролдсон ч орос залуу зайлж чадлаа. Ингээд тулаан үргэлжилж, Илья манай тамирчны дээр гарч, тохойлдож эхэлсэн. Тохойны хүчтэй цохилтоос зайлан, арагш эргэхэд нь Илья З.Шинэчагтгыг боож, эрний үеийн 2:18 минутад цэвэр ялалт авлаа.

 

 

Мартин Нгуен, З.Шинэчагтга нарыг дутуу гаргасан орос залуу холбооны аварга болоход нэг алхам ойртлоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(192.82.66.214) 2023 оны 06 сарын 12

Арчаагүй хог Пүрэв хамаагүй дээр

0  |  0
7(66.181.160.50) 2023 оны 06 сарын 12

Алуулах шахжээ

0  |  0
Top