Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ өдрүүдэд Энэтхэгт "Hero Intercontinental Cup 2023" олон улсын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээн зургаадугаар сарын 09-нөөс 18-ны өдрүүдэд Энэтхэг улсын Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм.
Манай шигшээ баг энэ сарын 9-нд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 0:2 ялагдлаа. Талбайн эзэд тоглолтын эхэнд оруулсан 2 гоолоо хадгалж яллаа. 6.000 орчим энэтхэгчүүд цэнгэлдэх хүрээлэнд ирж, шигшээ багаа дэмжсэн байна. Сахал Самад 2 дахь минут, Чхангте 14 дэх минутад гоол оруулжээ.
Өнөөдөр 19:00 цагаас Ливаны багтай өрсөлдөх болно.
Сэтгэгдэл ( 0 )