Өнгөрсөн Хаврын тэмцээний дараа зодог тайлсан мэргэжлийн сүмогийн маэгашира асан Кагамио Б.Нанжидын сүмо бөхийн магэ үсээ авхуулах ёслол энэ сарын 10-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдлаа.
Ёслолд Какүрюү тэргүүтэй 270 хүн оролцож, үсэнд нь хайч хүргэжээ. Тэрээр гэргий, хүү, охины хамт Токиод амьдарч байгаа бөгөөд Японд КАГА нэртэй барилга засвар, хүнсний компани байгуулан, долоон ажилчинтай байгаа гэнэ.
Кагамио 2003 онд Кёкүшюүзаны урилгаар Японд ирж, Кагамияма дэвжээнд элссэн. 2014 онд дээд зиндаанд дэвшиж, долоон башё барилдсан. Маэгаширагийн долоод гарсан нь хамгийн том амжилт юм. Жюүрёод 14 башё барилдсан. Гуравдугаар сарын 15-нд Б.Нанжид Японы иргэншил авсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Өө чааваас япон иргэншилд нь болсон бусуу..