Англид 56 жилийн өмнө учир битүүлгээр алга болсон хүний цогцсыг олжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Английн Ноттинхэмширт 56 жил сураггүй болсонд тооцогдож байсан эрэгтэйн цогцосны хэсгийг олжээ.

“The Daily Mail”-д бичсэнээр талбайд хөдөө аж ахуйн ажил хийх үеэр уг эрэгтэйн цогцосны хэсэг олдсон байна. Түүнийг хүчирхийлж хөнөөсөн ул мөр байсан аж.

Цогцосны хэсгийг шинжилж, 1967 оны нэгдүгээр сард учир битүүлгээр алга болсон Альфред Суинскогийнх болохыг тогтоожээ. Тэрээр баранд байж байгаад ариун цэврийн өрөө рүү орж, учир битүүлгээр алга болсон байжээ.

Эрэгтэйн цогцосны хэсгүүдтэй хамт олдсон эд зүйлсийг ач хүү нь таниснаар Альфред Суинскогийнх мөн эсэхийг шинжилсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top