Абдулрашид Садулаев: Есдүгээр сард ДАШТ-д барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

ОХУ-ын олимпын аварга Абдулрашид Садулаев мэс заслын дараах нөхөн сэргээлтэд ороод байгаа тул энэ сарын 24-нд эхлэх Улсын аварга шалгаруулах тэмцээндээ барилдаж чадахгүй болжээ.

Тэрээр сэтгүүлчдэд “Дөнгөж дөрөвдүгээр сард хагалгаанд орсон. Одоо сэргээлтийн эмчилгээндээ ороод байна. Хүндрэл байхгүй, хэвийн үргэлжилж байгаа ч энэ сардаа УАШТ-д оролцож чадахгүй боллоо. Формдоо орох болоогүй байна. Гэхдээ бэлтгэлдээ гарна. Есдүгээр сард ДАШТ-д зодоглоод, дараа нь мэргэжлийн Поддубный лигт тохирох өрсөлдөгч олдвол барилдана” гэж мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бату(192.82.72.148) 2023 оны 06 сарын 15

Энэ цагийн энгүй хүчтэн одоогоор 1 өрсөлдөгчтэй залуу , Олимпийн 3, ДА д хөнгөөн 6 түрүүлэх бөх дөө.,

0  |  0
1(202.126.88.162) 2023 оны 06 сарын 13

Му фашист

0  |  0
Top