UFC: Зодог тайлсан Аманда Нуньесийн шилдэг ялалтууд

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Өчигдөр Канадын Ванкувер хотод болсон UFC 289 тэмцээний гол баатар нь Бүх цаг үеийн шилдэг эмэгтэй тулаанч, Бразилын Аманда Нуньес байлаа. Юуны өмнө Аманда Мексикийн Ирен Алданаг итгэл төгс ялж, аваргын бүсээ хамгаалсан. Дараа нь харин түүний үйлдлүүд нэг том үйл явдал болох гээд байгааг харуулж эхэлсэн юм. Ялсныхаа дараа тэрээр торноос гарч, холбооны тэргүүн Дана Уайттай юм ярин, толгой дээр нь үнсэж харагдсан. Мөн аваргын хоёр бүсээ аваад ир хэмээн хэлж, бүсээ дэвжээн дээр тавин, салах ёслол хийсэн нь зодог тайлах гэж байгааг нь харуулсан.

Ийнхүү Аманда Нуньес гэнэт зодог тайлснаар Валентина Шевченкотой хийх хүлээлт үүсгэсэн тулаан, Жулианна Пеньитэй хайнаа хагалах гурав дахь тулаан ч алга боллоо. Тиймээ, алдарт Эрслэн хуучны адил өлсгөлөн араатан биш болсон. UFC холбооны шилдэг эмэгтэй тулаанч тэрээр гэрбүлдээ анхаарлаа хандуулах гэнэ. Амандагийн найз бүсгүй удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэдэг нь мэдэгдсэн. Мөн Аманда аялж, жуулчлалн, амралтаа дуусахаар мэргэжлийн бөхийн лигт хүч үзэж магадгүй байна.

Аманда Нуньес тулааны дараа “Би хоёр жингийн аварга. Өнөөдөр би аваргын бүсээ хамгаалсан тоогоор Андерсон Сильватай зэрэгцлээ. Аз жаргалтайгаар зодог тайлахад яг таарсан үе. Би олон юманд хүрж чадсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд би багадаа гэрээ орхин явж байлаа. Өөртөө итгэлгүй байсан ч би аварга болж чадсан нь гайхалтай. Би Пожука хотоос гаралтай. Хэн ч энэ хотыг мэдэхгүй. Харин би тэр хотоос төрсөн дэлхийн аварга. Намайг явсны дараа UFC холбоонд бразил аварга байхгүй болж байна. Бразилчууд аа, аварга болохыг хичээгээрэй” гэж хэлсэн юм.

Тэр нийт 23 ялахдаа 17-г нь цагаас өмнө хүнд цохилт, өчиг боолтоор дуусгаж байсан. Ингээд түүний гялалзсан ялалтуудыг хамтдаа дурсацгаая.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(192.82.70.183) 2023 оны 06 сарын 12

Hund sport shuu ghdee setgeld buusan avaraga bish ee

0  |  0
Aa(202.21.109.11) 2023 оны 06 сарын 12

Mundag qbrag daa\n

0  |  0
Top