Гагамарү: Нетфликсийн "Sanctuary" кино сүмог гажуудуулсан

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13


Сүүлийн үед Netflix-д амжилт олсон япон цувралын нэг нь “サンクチュアリ-聖域-“ буюу Sanctuary кино.

Мэргэжлийн сүмо бөхийн ар тал, нууц хэсгийг ил тод харуулсан бүтээл гэж шинжээчдээс өндөр үнэлэлт авсан. Харин мэргэжлийн бөхчүүд сүмо бөхийн талаарх энэ киног хэрхэн дүгнэж байна вэ?
 


Комүсүби асан Гагамарү юүтүүб сувгаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ.

Гагамарү “Ер нь бол Барууны үзэгчдэд зориулсан бүтээл. Япон юм ховор. Гадаадын сүмод дуртай хүмүүсийг татах гэж хийсэн кино байсан. Сүмогийн холбоонд ийм зүйл хэзээ ч байхгүй, болохгүй дээ гэж хэлэхээр юм маш их байлаа. Залуу бөхчүүд оякатадаа хандан том том юм хэлэн, үгэнд нь орохгүй байхыг хараад уур хүрсэн. Ийм зүйл мэргэжлийн сүмод хэзээ ч тохиолдохгүй. Хэрэв тийм залуу бөх ороод ирвэл би будаа болгох байлаа. Ер нь оякатадаа дөхөж очоод юу ч хамаагүй яриад, асуугаад байдаг бөх байхгүй. Би барилдаж байхдаа оякатагаас утас залгахад нүдэнд харагдахгүй, хол байгаа ч босож ярьдаг байсан гээд бод. Мэргэжлийн сүмод ояката багшаасаа бүгд их айдаг. Бэлтгэл гээд өгсүүр зам дээр гүйж байгаа харагдсан. Ёстой байхгүй шүү. Бөхчүүд ингэж гүйвэл өвдгөндөө хэт ачаалал аваад гэмтэх эрсдэлтэй. Бөх хүний хөлний булчин, гүйхэд ашигладаг булчин хоёр огт өөр. Тэгэж гүйж бэлтгэл хийгээд ч сүмо барилдахад хэрэггүй. Чигчий хуруун дээрээ суниагаад байвал шууд хугарна. 200 кг жинтэй хүн жижиг хуруун дээр тогтохгүй. Гэхдээ чигчий хуруу маш хэрэгтэй, барьц авахад чухал гэдэг нь үнэн” гэх зэргээр тайлбарлажээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top