Катарын Шейх “Манчестер Юнайтед”-ийг худалдан авлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Английн Премьер лигийн алдарт Манчестер Юнайтед баг Катарын банкны эздийн мэдэлд шилжинэ. Глэйзерийн гэрбүл багаа Катарын шейх Жассим бин Хамад Аль Танид зарах шийдвэр гаргасан байна гэж Катарын хэвлэлүүд мэдээллэж эхэллээ.

Энэхүү том наймааны талаар удахгүй албан ёсны мэдээлэл гарах гэнэ. 2022/2023 улиралд Манчестер Юнайтед баг лигтээ гуравдугаар байр эзэлж, Аваргуудын лигийн эрхээ аваад байгаа билээ.

Жассим бин Хамад Аль Танигийн МЮ-г авах тав дахь санал нь 5,8 тэрбум евро байсан бөгөөд яг хэдээр тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top