Берлусконигийн хөрөнгийг өвлөх 53 насаар дүү гэргий Марта

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Энэ сарын 12-нд Италийн хамгийн алдартай улстөрчдийн нэг Сильвио Берлускони 87 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний бэлэвсэн эхнэрийг Марта Фишина гэдэг бөгөөд нөхрөөсөө 53 насаар дүү.

Сильвио Берлускони өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан, 5 хүүхэд, 10 ачтай. Анх Марта Фишина, Сильвио хоёрын 2020 онд шар мэдээ гарч байлаа. Марта Ром хотын Сапиенца их сургуулийн утга зохиол, гүн ухааны тэнхимийг дүүргэсэн. Дараа нь хөлбөмбөгийн Милан багийн хэвлэлийн албанд ажиллаж байхдаа 2018 онд Берлусконитой танилцжээ.

Одоо улстөрч, Италийн парламентын гишүүн. Хосууд дөнгөж өнгөрсөн жил хуримаа хийгээд байлаа. Сүйт бүсгүй Antonio Riva брэндийн даашинзтай, харин Сильвио Armani ганган костюмтэй байлаа. 2023 онд Forbes сэтгүүлийн Италийн баячуудын чансаанд Сильвио 7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тавдугаар байрт бичигдэж байв.

Ингээд Марта Фишина, Сильвио Берлускони нарын гэрэл зургаас танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.81.46) 2023 оны 06 сарын 17

Ёстой чанга эр байсан, өөр шигээ чанга хүүхэнтэй гэрлэсэн байна ш дээ, энийг л үйлийн үр гэх байх даа

2  |  2
Top