Энэ сарын 16-18-нд Казахстаны Астана хотод жүдо бөхийн “Qazaqstan Barysy” Их Дуулга тэмцээн болно.
Одоогийн байдлаар тус тэмцээнд 43 орны 342 тамирчин мэдүүлгээ илгээгээд байна. Тэдний дунд ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр оролцохоор бүртгүүлсэн байна.
Энэ сарын эхээр Тажикстаны Душанбед болсон Гран При тэмцээнд оролцсон Оросын жүдочид 5 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж, тэмцээнийг дуусгасан. Орос жүдочид барилдах тул Украины шигшээ Астанад очихгүй нь тодорхой боллоо.
Эрэгтэй
60 кг - Аюб Блиев, Гамзат Заирбеков
66 кг - Яго Абуладзе, Абрек Нагучев
73 кг - Махмадбек Махмадбеков, Аюб Хажалиев
81 кг - Хасан Халмурзаев, Адам Цечоев
90 кг - Хусен Халмурзаев, Мансур Лорсанов
100 кг - Нияз Билалов, Матвей Каниковский
+100 кг - Тамерлан Башаев, Валерий Ендовицкий
Эмэгтэй
48 кг - Кристина Дудина
52 кг - Карина Ефимова, Глафира Борисова
57 кг - Дарья Курбонмамадова, Ирина Зуева
63 кг - Дали Лилушвили, Камила Бадурова
70 кг - Мадина Таймазова, Дарья Храмойкина
78 кг - Александра Бабинцева, Антонина Шмелева
+78 кг - Элис Старцева, Мария Иванова
Сэтгэгдэл ( 3 )
Ах нь очцон бхад дүүгийн хэрэггүй байх.. Славян ах дүү нар гээ биздээ.
Оросуудад баяр хүргэе! Урлаг спорт улс төрөөс хол бгаасай!
Ашгүй дээ. Ок. Оросууд чадалтай шүү! Спортыг улс төрөөс хол байдгавал сайн сан. Дэлхтй дахины эв нэгдлийн баталгаа бол бүх төрлийн уралдаан тэмцээн, урлаг спорт .