Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн 30 орчим тамирчин тус улсын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Бриджбхушан Шаран Сингхийн эсрэг тэмцэлд нэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө.
Азийн наадмын аварга, ДАШТ-ий медальт Винеш Пхогат эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байгаа бөгөөд Сингхийг эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг байсан гэж мэдэгдээд байгаа юм.
Бэлтгэл, цугларалтын үеэр дасгалжуулагч нар ч тамирчдаа хүчирхийлдэг байсан гэж тэд зарлаж, Холбооны тэргүүнийг ажлаас нь халж, шүүхээр шийтгэхийг шаарджээ.
Бриджбхушан Шаран Сингх нь Эрх баригч намын гишүүн, Энэтхэгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Тэрбээр 2011 оноос хойш Энэтхэгийн Чөлөөт бөхийн холбоог удирдаж, гурван удаа дахин сонгогдоод байгаа.
Хэргийг мөрдөн шалгаж байгаа Энэтхэгийн Нью-Делигийн Цагдаагийн газраас хэргийн эд мөрийн баримт олохоор гадаадын гурван улсад хандаад байгаа гэнэ.
ETV Bharat-д мэдээлснээр Казахстан, Монгол, Индонезийн чөлөөт бөхийн холбоонд хандан, тухайн улсуудад болж байсан тэмцээн, уралдааны бичлэг, гэрэл зураг, ажиглалтын камерын бичлэгийг өгөхийг хүссэн байна.
Учир нь хоёр ч тамирчин холбооныхоо удирдлагыг 2022 онд Монголд болсон Азийн АШТ, мөн 2016 онд Монголд болсон өөр нэг тэмцээний үеэр хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан бол нэг бөх 2018 онд Индонезид болсон Азийн наадам, Казахстанд болсон тэмцээний үеэр хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ.
Харин Шаран Сингх “Би ямар ч гэм буруугүй. Бөхчүүд өдөр бүр шинэ шаардлага тавьж байна. Би Винеш Пхогатын сонгосон депутат биш өөрийнхөө тойргоос сонгогдсон. Бөхчүүдийн 90 хувь нь намайг дэмжиж байгаа. Эсэргүүцээд байгаа хэсэг бөхчүүд өмнө нь намайг хурим, наадамдаа уриад л, хамт зураг авхуулахыг гуйдаг байсан улсууд шүү дээ. Энэ бүхний ард сөрөг хүчний улстөрчид байгаа нь тодорхой” гэж эсэргүүцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хүүрийг зайлуулах байлгүй дээ, Энэтхэгчүүд. Харваас бузар дүүрэн чихчихсэн юм шиг пэндийсэн зовлоготой юм байна.
МЧБХ, манай багш дасгалжуулагчид ч ялгаагүй дээ, угаас бөх гээч юм хаа ч адилхан доо
огтхон ч ойлгосонгүй. юу? хэлэх гээд бгаа юм бэ? МЧБХолбоог хэлэх гээд бгаа юм болуудаа. манай холбооч түүнээс долоон дор бгаадаа!!!!! бадамсүрэнг зайлуулаачээ!