Энэ сарын 11-нд Японы Осакад холимог тулааны “BODYMAKER presents GLADIATOR 022” тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай MGL-1 FC-ийн 66 кг-ын аварга, Shandas MMA Fitness Center-ийн тамирчин Ч.Дагийсүрэн оролцлоо. Тус холбооноос 65,8 кг-ийн жинд аваргаа тодруулахаар тэмцээн зохион байгуулж байгаа бөгөөд манай тамирчин хагас шигшээд Японы CHIHAYAFULL ZUCCINHOS-той тулалдав.
Манай тамирчин шүүгчдийн саналаар 2:1 ялсан бөгөөд жингийнхээ аваргын финалд Өмнөд Солонгосын Пак Жэ Хёктой тулалдах боллоо.
Сэтгэгдэл ( 0 )