Месси “Тайвань чинь Хятад биз дээ” гэж асуужээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Аргентины алдарт хөлбөмбөгч Лионель Месси шигшээ багийн хамт нөхөрсөг тоглолт хийхээр Хятадад энэ сарын 12-нд очжээ. Түүнийг Бээжингийн нисэх буудал дээр саатуулсан талаар дэлхийн хэвлэлүүд бүгд мэдээлсэн. Паспортын ямар нэг зөрчил үү хэмээн таамаглаж байсан ч Месси ердөө л визээ аваагүй байсан байна.

Германы Bild-д бичсэнээр Тайваньд Испанийн паспорттой хүн визгүй нэвтэрдэг тул Месси испани паспорттойгоо Бээжинд очжээ. Харин түүнийг нэвтрүүлээгүй тул ихэд гайхаж, “Тайвань чинь Хятад биз дээ” гэж асуусан гэнэ.

Хятадын Хилийн албанаас түүнд онцгой тохиолдол хэмээн тусгай виза гаргаж өгтөл Месси нисэх буудалд хоёр цаг хүлээсэн байна. Өнөөдөр Бээжинд Аргентин, Австралийн шигшээ багийн тоглолт болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(192.82.88.212) 2023 оны 06 сарын 18

huulitai uls iim l bn negmuu hul bumgugchin yu um Mongold ingesen bol barag uursduu guij ochood viz darj ugnu biz

1  |  0
Ж(202.9.46.47) 2023 оны 06 сарын 18

Унатал нь хуураад л гарсан байна

5  |  1
Цэбү(192.82.69.162) 2023 оны 06 сарын 18

Айн. Тоглолттой хүнийг яаж байгаан

0  |  1
Top