Энэ сарын 16-19-нд буюу ирэх амралтын өдрүүдэд “Их тамир” спорт цогцолборт модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдана. Мас-реслинг буюу модон барилдааны тивийн аваргад гадаадын арав орчим орны 100 гаруй тамирчин оролцохоор Улаанбаатрт хүрэлцэн ирээд байна.
Кыргызстан, Узбекистан, Бангладеш, Монголоос гадна Хятадын шигшээ баг анх удаагаа олон улсын том тэмцээнд ирж байна. Кыргызстаны багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт Атайбек уулу Келдибек, Дэлхийн Цомын аварга Элдос Айтбаев, ДАШТ-ий мөнгөн медальт Чыныбек уулу Русланбек, дэлхийн аварга, Дэлхийн Цомын эзэн Кымбат Нуржанова зэрэг хүчтэнүүд байна. Монголын шигшээ баг ч бүтэн багаар өрсөлдөнө. Манай баг Азийн АШТ-ий бэлтгэлээ модон барилдааны өлгий Якутад хийгээд ирсэн билээ.
Эрчүүд найм, эмэгтэйчүүд таван жингийн ангилалд өрсөлдөнө. Мөн Азийн аварга шалгаруулах үнэмлэхүй жигийн барилдаан болно.
БНХАУ баг тамирчид
Бангладеш улсын баг тамирчид
Узбекистан улсын баг тамирчид
Сэтгэгдэл ( 1 )
Модон барилдаан гэж ямар юм байдаг юм бэ, будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр барилдаан л бол модон байсан яах вэ болсон хэрэг үү, кк бөхийн хэнээтнүүдийн солиорол