Ираны чөлөөт бөх дагестан дасгалжуулагчтай боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

ОХУ-ын чөлөөт бөхийн ОУХМ Магомед Исагаджиев Ираны шигшээ багт туслах дасгалжуулагчаар ажиллах болжээ. Магомед Азийн наадам болон Сербид болох ДАШТ-д амжилттай оролцоход нь Ираны шигшээд туслах юм. Пейман Доросткар гаргасан бөгөөд Ираны бөхийн холбооны тэргүүн, 2000 оны олимпын аварга Алиреза Дабир дэмжсэн байна.

Магомед Исагаджиев Иранд тун нэр хүндтэй. Тэрээр Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээнд олон удаа оролцож, түрүүлж байсан. 2002 онд Тегеранд болсон ДАШТ дээр Магомед финалд Мехди Хаджизадед ялагдан, мөнгөн медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top