Владимир Зеленский хоёр боксчны олимпын тэтгэлгийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский олимпын медальт хоёр украин боксчны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг цуцлах зарлиг гаргалаа. Зарлигт “Атланта-1996 олимпын наадмын хүрэл медальт Олег Кирюхин, Сидней-2000 олимпын хүрэл медальт Владимир Сидоренко нарын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг хүчингүй болгож байна” гэж заажээ.

Кирюхин бол Мариополийн уугуул. Төрсөн хотдоо бизнес эрхэлдэг. Харин Сидоренко Энергодар хотын уугуул ч Севастополь хотод сүүлийн хэдэн жил амьдарч байгаа. Тэндээ боксын сургуультай.

Ямар шалтгаанаар алдарт тамирчдын Ерөнхийлөгчийн тэтгэлгийг хүчингүй болгосон талаар зарлигт албан ёсоор дурдаагүй ч шинжээчдийн үзэж байгаагаар “Эх орноосоо урван тэрсэлсэн” гэж үзсэн байх магадлал өндөр байгаа юм.

Украинд тамирчны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг ямар тохиолдолд цуцлах талаар таван заалт бий. Тэнд эх орноосоо урвах гэсэн заалт байхгүй юм.

Заалтууд

– Санаатайгаар гэмт хэрэг үйлдэж, шийтгүүлэх;

– ОУОХ, Олон улсын паралимпийн хороо, Олон улсын спорт холбоод, Үндэсний спорт холбоодоос тэмцээнд орох эрхээ хасуулах;

– Допингийн хууль, дүрэм зөрчих;

– Гадаад улын нэр дээр тэмцээн уралдаанд оролцох;

– Тэмцээн, сургалт бэлтгэлийн ажилд биеэр оролцохоо зогсоох.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 06 сарын 20

Ene alia salbadai Ukeran Uls ba Evropiig delhiid gai ih tarij baih shiv.Ouyn uhaanaa aldsan Amerkiin Bedin ene 2 soliorood delhiid gai tarisaar l.

0  |  2
Top