Цар тахлын хориг тавигдаж, сүмо бөхчүүд зодог тайлах ёслол, хуримаа ээлж дараалан хийж байна.
Мэргэжлийн сүмогийн озэки асан Такаясү, энка дуучин Кономи Мори нар Токио хотын нэгэн зочид буудалд хуримын ёслолоо хийж, скозүна асан Кисэносато тэргүүтэй 720 зочин хүрэлцэн иржээ. Хосууд энэ сарын эхээр төрсөн нутаг болох Ибараки, Хоккайдо мужид хамаатан садан, нутгийн олонтойгоо хоёр удаа ёслол хийсэн юм.
Тэд 2020 оны долоодугаар сард гэрлэлтээ батлуулсан ч ковид, цар тахлын улмаас хуримаа хийж амжаагүй байжээ. Энэ хооронд тэд хоёр хүүхэдтэй болсон. 2021 оны хоёрдугаар сард охин, өнгөрсөн жилийн наймдугаар сард хүүтэй болсон.
Ёслолын үеэр Такаясү “Гурван жилийн дараа ёслолоо хийж, сэтгэл амарлаа. Цаашдаа ч аз жаргалтай сайхан гэр бүл хэвээрээ байх болно” гэж мэндчилжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Sxn bna. Munadag sumoch shyy. Amjilt.
Нэг Япон сумоч хурим хийх нь маньд юу нь сонин байгааг, ямар хэрэгтэйг ойлгодоггүй ээ
Bayar hvrgii