“Бишкек-2023” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Түвшинжаргалын Энхжин дөрөв ялж алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр финалд Энэтхэгийн Батериг 3:2-оор ялж алтан медалийн тавцанд зогссон. Түүний хувьд Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон долоо дахь эмэгтэй тамирчин болж байна.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )