Домогт И Вон Хи Улаанбаатар Их Дуулгад зодоглоно

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Улаанбаатар хотод эхлэхэд гурван хоног үлдлээ. Улаанбаатар Их Дуулга тэмцээнд одоогийн байдлаар 45 орны 353 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээн энэ сарын 23-25-нд Мөсөн Өргөөнд явагдах юм.

БНСУ-ын багийн мэдүүлгэд эрэгтэй 73 кг-ын жинд домогт И Вон Хи багтсан нь гайхалтай. Өдгөө 41 настай тэрээр 2004 онд олимпын аварга болсон, 2003 оны дэлхийн аварга, 2006 оны Азийн наадмын аварга, 2003 оны Азийн аварга тамирчин билээ. И Вон Хи 2008 оны Бээжингийн олимпын наадмын шигшээ багт багтаж чадалгүй, зодог тайлж байсан билээ. 2016 онд БНСУ-ын эмэгтэй шигшээ багийг удирдан, Риогийн олимпод орсон. Дараа нь Тайваньд башилж байгаад нутагтаа харьсан. Хамгийн IQ (148) өндөр тамирчны нэгд тооцогддог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top