Японы нийслэлд болсон чөлөөт бөхийн Мэйжи Цомын тэмцээн нь есдүгээр сард Сербид болох ДАШТ-ий Японы шигшээ багийг тодруулах хоёр дахь шат байлаа. Эхнийх нь Эзэн хааны Цомын тэмцээн байсан бөгөөд энэ хоёр тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн бөх ДАШТ-д оролцох эрх авсан. Харин хоёр өөр бөх түрүүлсэн бол тэд долоодугаар сарын 1-нд халз барилдаан хийж, дэлхийн аваргын эрхээ шийдэх юм. Ингээд ирэх намар ДАШТ-ээс медаль авахад Парисын олимпын шигшээ багт багтах болно.
Япон бүсгүйчүүдийн хувьд дэлхийн аваргаас медальгүй харина гэж бараг байхгүй тул ДАШТ-д оролцох тамирчид ер нь Парисын олимпын эрх авлаа гэж үзэхэд болно.
Эмэгтэй 53 кг-ын жингийн супер охин Акари Фүжинами ч Парис явах нь бараг гарцаагүй. Тэр 17 настайдаа 2021 онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон. Өнгөрсөн жил ч ДАШТ-ий эрхээ авсан ч гэмтээд оролцож чадаагүй юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Акари Эзэн хааны Цомд түрүүлсэн. Дараа нь Загребийн чансааны тэмцээн, Дан Колов, Астанад болсон Азийн аваргад түрүүлсэн.
Энэ удаагийн Мэйжи Цомын тэмцээнд ч түүнтэй өрсөлдөх бөх гарсангүй. Залуу тамирчин шөвгийн наймд Токио олимпын аварга Маю Мүкайдаг юм болголгүй ялж, финалд U-20, U-23 дэлхийн аварга Моэ Кийокаг 10:0 ялж түрүүллээ.
Фүжинами 2017 оноос хойш ялагдаагүй байгаа. Мэйжи Цомын тэмцээнд тэр ялагдалгүй цувралаа 122-т хүргэж, олимпын 3 удаагийн аварга Саори Ёшидагийн 2001-2008 онд тогтоосон 119 дараалан ялсан амжилтыг эвдэж чадлаа.
Тэмцээний дараа “Рекорд амжилт эвдлээ гэсэн бодол төрөөгүй. Харин түрүүлэх тэр агшинд ДАШТ-д түрүүлэх гэсэн зорилго тэр дороо л өмнө минь гарч ирсэн. ДАШТ-д амжилттай оролцож, Парисын олимпын эрхийг авах болно. Маю Мүкайдатай барилдаж үзэх сэн гэж бараг өдөр бүр боддог байсан. Түүнийг ялах хүслээр хүнд хэцүү бэлтгэл хийж ирсэн" гэж ярьсан байна.
Энэ удаагийн Мэйжи Цомын тэмцээнд Акаригаас гадна олимпын аварга Юи Сүсаки (50 кг), 2022 оны ДАШТ-ий медальт Сакүра Мотоки (62 кг) хоёр л Сербийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Үлдсэн 7 жинд долоодугаар сарын 1-нд халз барилдаанаар буюу Эзэн хааны Цомын тэмцээний аваргууд Мэйжи Цомын тэмцээний аваргуудтай халз барилдах болно.
Сэтгэгдэл ( 3 )
Зарим хүмүүс Сорилго тэмцээнийг дэмжээд л байх юм. Гэтэл манайд оромдож байгаа,ганц удаа барилдах сорилго ,гэтэл гаднынхны сорилго хэн түрүүлж 2 удаа ялсныг явуулдаг.Бас сорилгоо Чансааны тэмцээнтэй зориуд давхцуулдаг.Ямар гээч хорон санаа вэ?Манай тамирчид наад хорон санааг чинь эсэргүүцээд байгаа,түүнээс сорилгыг эсэргүүцээгүй.
Дасгалжуулагч нараа 62кг-д Орхон, Цэрэнчимэд,Хонгорзул гурав хоорондоо л өрсөлдөөд байх юм,гэтэл 57кг д дэлхийд өрсөлдөх тамирчин одоохондоо алга байна.Аль нэг нь 57кг-д ,65кг-д өрсөлдөж болохгүй юу?.Бас залгамж халааг саяын Бишкэкийн тивийн аваргаар харж байхад дэндүү сул байна даа.Ур чадвараа эрс сайжруулах хэрэгтэй байна.Бас орчин үэээсээ хэтэрхий хоцрогдсон Биеийн тамир спортын сайд ,хорооны хэдэн түшмэдүүдийг мал байсан бол заазанд явуулахсан
Япончууд хэдэн сорилго хийж байж гарч ирж байна аа. Орхон юм болгоныг нялзааж байдгаа боль. Сорилгод барилд...үгүй гэвэл сорилгод түрүүлсэн бөх ДАШТ-д явахад ёстой. Улсын аварга бол Азийн АШТ-ий эрх. Болортуяа ч сорилгод орох ёстой. Орхон Тыныбековад сая Прокопньюкт яаж хожигдов.