41 настай И Вон Хи: УБ Их Дуулгад заавал түрүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Жүдо бөхийн домог И Вон Хи Улаанбаатар Их Дуулга тэмцээнд оролцоход бэлэн болжээ. Одоо 41 настай тэрээр их сургуулийн багш хүн. 15 жилийн дараа татамидаа эргэн ирж, Их Дуулга тэмцээнд оролцох болсон нь гайхамшигтай. 2004 онд олимпын аварга, 2003 оны дэлхийн аварга, 2006 оны Азийн наадмын аварга, 2003 оны Азийн аварга болсон 73 кг-ын жиндээ тэр барилдана. Өмнөд Солонгосын жүдочдоос Их Дуулгад түрүүлсэн анхны жүдоч. 2003 онд олон улсын тэмцээнд 48 дараалан ялахдаа найман тэмцээн дараалан түрүүлсэн. Үүнээс 44 барилдааныг цэвэр ялалтаар дуусгасан, ёстой л “ИППОН залуу” нэрэндээ таарсан амьд домог. Зодог тайлаад телевизийн тайлбарлагчаар хэсэг ажиллаад 2011 оноос төрөлх Yong In University их сургуульдаа багшилсан.

И Вон Хи “Маш олон жилийн дараа тэмцээнд оролцох болоод сэтгэл ихэд догдолж байна. 2006 оны Азийн наадмаас хойш 17 жилийн дараах олон улсын тэмцээн. Хүмүүсийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө хамаг чадлаараа хичээх болно. Миний үеийнхээс жүдогийн дүрэм их өөрчлөгдөж, тамирчдын ур чадвар ч маш дээшилжээ. Миний 73 кг-ын жин шинэ хүчтэнүүд маш олон жин тул тун анхааралтай барилдахгүй бол болохгүй. Намайг хараад хүмүүс хичээвэл болдог юм байна гэсэн итгэлтэй болоосой. Солонгосын залуу жүдочдод ч гэсэн эрч хүч болж өгвөл баярлах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

2021 оны зун И Вон Хи “Хямралд ороод байгаа солонгос жүдод шинэ салхи оруулж, өөрийнхөө амьдралд ч шинэчлэл хийхээр шийдлээ. Парисын олимпод түрүүлнэ” хэмээн эргэн ирэлт хийх болсноо зарласан ч ковидын цар тахал гарч, тэмцээн уралдаан цуцлагдан, бэлтгэл хийх газар ч олдоогүй билээ. 2022 оны 11 дүгээр сард шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцоно гэж мэдэгдсэн ч тэр үед их сургуулийн багийнхаа дасгалжуулагчийн албыг хашиж байсан тул оролцож чадаагүй. Гэвч И багш бэлтгэлээ хийсээр байсан юм. Харин энэ зун Улаанбаатар Их Дуулга тэмцээнд оролцох БНСУ-ын шигшээ багийн 73 кг-ын жинд нэг зай гарсныг сонсжээ. Ингээд БНСУ-ын жүдо бөхийн холбоонд хүсэлт гаргаснаар Улаанбаатарт ирэх болсон байна.  

Тэрээр “Биеийн байдал муу биш байгаа ч насных уу жин хасахад хүндрэлтэй байна. 7-8 кг хассан ч одоо дахиад 3 кг хасах шаардлагатай байгаа. Би оролцсон бүх  тэмцээндээ түрүүлэхийн төлөө л барилддаг. Улаанбаатарт заавал алтан медаль авна. Парисын олимп нүдэнд харагдаад байсан тул эргэн ирэлт хийхээр шийдсэн. Түрүүлэх амаргүй ч зорилгоо биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Цаашдаа олон улсын тэмцээнд аль болох олон оролцож, олимпын эрхийн чансааны оноо цуглуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Жүдо бөхийн домог И Вон Хи маргааш Монголд ирнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.47.28) 2023 оны 06 сарын 22

Монголын бөхчүүдийг дэлхий мэддэг. Чамд өөрт чинь чиний бичээд байгаа гөлөг гэдэг үг яг таарна.

0  |  1
Зочин(202.126.90.13) 2023 оны 06 сарын 22

Энэ жүдод Япон, солонгосууд үнэн бааварлах юм аа, манай дэвжээ арчигчид дэргэд зүгээр л гөлөг

2  |  1
Hsheh(73.172.24.164) 2023 оны 06 сарын 22

Mgl bohiin oron l gdg .Korea chn bohiin oron um bishuu? Olymp delhiin avarga bohchuud gj zuugaar toologdoh bh shuu

2  |  0
Top