ОХУ-ын чөлөөт бөхийн УАШТ Дагестаны Каспийскт үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэй 70 кг-ын жинд Буриадын Евгений Жербаев итгэл төгс түрүүллээ. Финалд тэрээр Инал Шериевыг 9:1 илүүрхсэн юм. Нэгдүгээр сард болсон Ярыгиний нэрэмжит тэмцээнд ч энэ хоёр бөх шөвөгт үлдэж, Жербаев ялж байлаа.
Буриад залуу найман жилийн өмнө энд УАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад медалийн тавцаны хамгийн дээд хэсэгт гарлаа. Сүүлийн үед Евгений Жербаев форм тун сайтай байгаа билээ. Тэрээр улсын аваргын шагнал 250 мянган рублиэс гадна UFC холбооны аварга асан Хабиб Нурмагомедоваас тусгай шагнал болох 5 мянган ам.доллар гардан авлаа. Хабиб 70 кг-ын жинд холимог тулааны тэмцээнд оролцдог байсан тул ийнхүү өөрийнхөө жинд тусгай шагнал бий болгосон юм.
70 кг
Финал
Евгений Жербаев (Буриад) - Иналбек Шериев (Москва) - 9:1
Хүрэл медалийн төлөө
Курбан Шираев (Дагестан) - Сат Арбак (Красноярск) - 6:0
Азнаур Таваев (Дагестан) - Загир Шахиев (Дагестан) - 8:4
Сэтгэгдэл ( 0 )