Э.Тэмүүлэн: Сорилт барилдаан хийнэ гээд УАШТ-ий өмнө баталсан байсан

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг хэрхэн тодруулах асуудал чөлөөтийнхний хувьд маргааны суурь болоод байна. Маргааны гол үндэс нь гуравдугаар сард болсон УАШТ-д түрүүлсэн бөхчүүд ДАШТ-д явах уу, сорилт барилдаан хийж, хэн ялсан нь явах уу гэдэг дээр тамирчдын санал зөрөлдөөд байгаа. Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан. Үүнийг эсэргүүцсэн бөхчүүд энэ сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, гэнэт сорилт барилдаан зарласныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлснийг бид мэдээлсэн.

Харин өнөөдөр сорилт барилдааныг дэмжиж байгаа бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, чухам ямар үндэслэлээр сорилт хийхийг дэмжиж байгаагаа тайлбарлалаа.

ОУХМ Э.Тэмүүлэн “Зарим бөхчүүд сорилт барилдаан хийх шийдвэрийг гэнэт гаргалаа гэж яриад, хүмүүсийг төөрөгдөлд оруулаад байна. Энэ шийдвэрийг холбооноос УАШТ-ий өмнө гаргасан байсан. Өнгөрсөн жилийн УАШТ-ий заавар дээр “УАШТ нь тэр жилийнхээ ДАШТ-д оролцох тамирчдыг тодруулахад оршино” гэж заасан байсан. Харин энэ жил бол сорилт барилдаан хийх нь улсын аваргын тэмцээн эхлэхээс өмнө Техникийн зөвлөгөөн дээр шийдэгдчихсэн байсан. Тэгэхээр сорилт тэмцээн болох байсныг бүгд мэдэж байсан. Манай Мандахнаран багш зөвлөгөөн дээр “ДАШТ-ий өмнө сорилт тэмцээн болох уу” гэж лавшруулж асуухад холбооноос “Энэ жилийн улсын аварга болсон тамирчид Азийн аваргад оролцоно. ДАШТ-ий өмнө сорилт хийнэ” гэж хариулсан байсан. Харин манай эсэргүүцээд байгаа нөгөө хэсэг тамирчид бол тэднийг улсын аваргад түрүүлснийх нь дараа гэнэт сорилт хийх болсон мэт яриад байна. Монголд 2017 оноос хойш ДАШТ-ий өмнө сорилт барилдаан хийдэг болсон. Ковидын улмаас сорилт хойшилж байгаад энэ жил сэргэж байгаа юм. Бид одоо ДАШТ-ий өмнөх бэлтгэлдээ гарсан байгаа. Гэтэл шигшээгийн ихэнх тамирчин ирсэнгүй. Шигшээ багийн багш нарын үг үг биш болчихоод байна. Бүгд бэлтгэлдээ ирмээр байна. Зарим тамирчин сорилт барилдаан ДАШТ-эй хэт ойрхон байна гэж ярьж байгаа. Журман дээр 45-60 хоногийн өмнө сорилт хийнэ гээд заасан болохоор ойрхон байх учиргүй. Сорилт тэмцээний журман дээр бүх зүйлийг тодорхой заасан байгаа. Энэ сорилт барилдаан бол холбооны дүрмийн дагуу явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Монголд бүх хүн хууль дүрмэндээ захирагдах ёстой. Сорилт тэмцээн ганц Монголд болоод байгаа юм биш. Дэлхийн жишиг. Хорьхон хүний эрх ашгийн төлөө чөлөөт бөхөөр хичээллэж байгаа мянга мянган залуучуудын эрх ашгийг хохироож болохгүй. Сорилт тэмцээн бол шударга. Энэ хорин тамирчин дундад ч сорилт хийхийг дэмжиж байгаа тамирчин бий. Уг нь бид өнөөдөр сорилтдоо бэлтгээд байж байх ёстой байтал энд хурал хийхээс өөр арга алга болоод байна. Үнэхээр замбараагүй, дүрэм журамгүй байгаад бид харамсаж байна. Сорилт барилдаанаа хийхэд л бүх зүйл дүрмээрээ болох учиртай. Хэрэв сорилт хийнэ гэж заагаагүй байсан бол бид аваргууддаа амжилт хүсээд бэлтгэлийг нь хангаад байж байх байсан” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(66.181.161.230) 2023 оны 06 сарын 23

Улсдаа түрүүлж чадаагүй хүмүүс юун дэлхий мэлхий гээд сулиараад бгаа юм бэ сда

0  |  0
Н(66.181.161.104) 2023 оны 06 сарын 23

Энэ холбоог бүрэн шинэчилж хуучин хулгайч Б.Батбаяр Х.Бадамсүрэн гэх мэт хулгайч хорчингуудыг зайлуул

0  |  0
Del (202.55.188.113) 2023 оны 06 сарын 23

Zail

0  |  0
Уншигч(202.126.88.148) 2023 оны 06 сарын 23

Бөхийн холбооны малнууд минь тамирчидаа хагаралдуулахаа болиочээ.ийм байж яаж амжилт гаргах юм бэ.дэлхийн аваргаас медаль авах тамирчид чинь жин тус бүрд тодорхой байгаа юм бишүү.тэмцээнд яваад амжилт гөргахгүй нөхөд сөрилт хийхийг шаардаж багш тамирчид хагаралдаж байхад холбоо нь үнийг дэмжиж байдаг.ийм байж яаж дэлхийн аваргад оролцох юм.сүүлийн жилүүдэд амжилт гаргахгүй байгаа нь энэ сорилт гэдэг хэрүүлээс болж байгаа юм байна.та нар огцор .

1  |  0
эгэл(103.212.119.203) 2023 оны 06 сарын 22

За даа, дэлхийн дэвжээнд барилдаж өрсөлддөг болохоос хэрэлдэж өрсөлддөггүй юм. Хайран залуус , та нараас амжилт хүлээж догдлох хэрэггүй бололтой. Хонгорзул аа барилдахдаа өрсөлдөгчийнхөө хөлийг тэврээд хэвтээд байдгаа болиорой, чиний гол сул тал болоод байна, Украйн, Болгар,Хятадын шилдгүүдийн хөлийг тэврээд хэвтвэл 10:0- оор хожигдоно

1  |  0
ЗОЧИН(202.21.126.30) 2023 оны 06 сарын 23

СОРИЛ ХИЙХ НЬ ЗӨВ. ХАРИН БҮР ШУУД ТВ-ЭЭР ДАМЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АНУ, ЯПОН, ЭНЭТХЭГ СОРИЛ ХИЙЖ БАГАА ЗАРЛАЖ БАЙНА, ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУД СОРИЛООС ГАРАХГҮЙ ҮЛДДЭЖ Л БАЙНА. ӨСӨЖ БАЙГАА ЗАЛУУС УЛСЫН АВАРГЫГ 2 ХОЖООД ДАШТ-Д ЯВАГ Л ДЭЭ, ӨСӨГ Л ДЭЭ, ЧӨЛӨӨТ БӨХ ХӨГЖИГ Л ДЭЭ.

1  |  0
сонирхогч(103.242.47.230) 2023 оны 06 сарын 22

Өөрсдийн бөх нь улсын аварагад түрүүлээгүй учир тэнэг дүрэм гаргаад байна тТэр холбооны нөхдүүдээ Шххшэд өгөөчээ тамирчдын урамшуулалын мөнгийг хусчихдаг нөхдүүд байна ш дээ

1  |  0
зочин(66.181.165.189) 2023 оны 06 сарын 22

Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй.Хэдэн тамирчдаа хүртэл хагаралдуулаад бх юм.\n

0  |  0
Top