Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг хэрхэн тодруулах асуудал чөлөөтийнхний хувьд маргааны суурь болоод байна. Маргааны гол үндэс нь гуравдугаар сард болсон УАШТ-д түрүүлсэн бөхчүүд ДАШТ-д явах уу, сорилт барилдаан хийж, хэн ялсан нь явах уу гэдэг дээр тамирчдын санал зөрөлдөөд байгаа. Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан. Үүнийг эсэргүүцсэн бөхчүүд энэ сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, гэнэт сорилт барилдаан зарласныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлснийг бид мэдээлсэн. Харин өнөөдөр сорилт барилдааныг дэмжиж байгаа бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, чухам ямар үндэслэлээр сорилт хийхийг дэмжиж байгаагаа тайлбарлалаа. Ингээд тамирчдын байр суурийг танилцуулж байна.
ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү “Манай чөлөөт бөхийн холбоонд олон асуудал байгаа нь үнэн. Үүнийг хувийн зорилгодоо ашиглаад өмнөх тамирчид маань сорилт тэмцээнийг хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. УАШТ-ий өмнө, гуравдугаар сарын 7-нд “УАШТ-ий дараа ДАШТ-ий шигшээ багийг тодруулах сорилт барилдаан хийнэ” гэж батлагдсан журам нь байгаа. Тэмцээний Техникийн зөвлөгөөн дээр ч ярьсан. Харин өмнөх тамирчид маань Холбооны энэхүү талцсан байдлыг өөрсдийн эрх ашигт ашиглах гээд байна гэж би харж байна. Холбоо хоёр талцсан байсан бол одоо тамирчид хоёр талцах хэмжээнд хүрч байна. Үүний ард ямар хүмүүс байгааг мэдэхгүй байна. Тэдний холбоог шүүмжилсэн зүйлийг бид дэмжиж, зөвшөөрч байгаа. Харин үүнийг сорилт дээр ашиглаж болохгүй. Өнөөдөр бид “Говь ресорт” амралтын газарт дэлхийн аваргын хамтарсан бэлтгэлд гарсан. Гэтэл нөгөө тамирчид маань энэ асуудлаас болоод ирээгүй. Аливаа тамирчин хүн шигшээ багт орохдоо дүрэм, журамтай, гэрээ хийж ордог. Жишээ нь, шигшээ багийн бэлтгэлд цаг тухайд нь хамрагдах үүрэгтэй зэргээр заасан байдаг. Гэтэл шигшээ баг, багш дасгалжуулагч нарынхаа үгийг үл тоон, бэлтгэлд гарахгүй байна. ДАШТ-ий өмнөх шигшээ багийн бэлтгэл гэхэд хорьхон тамирчин л ирсэн. Хэсэг тамирчин өөрчдийн эрх ашгийн төлөө сорилт барилдааныг цуцлах гэж оролдож байна. шударга өрсөлдөн, эрх тэгш байдал чухал”
Сэтгэгдэл ( 15 )
Орхон мэтийн спортыг хэрүүлийн спорт болгох гэсэн хүмүүс одоо бусдыгаа ирээдүйн залуу үеэ бод тэд эх орныхоо төлөө мөнгөний төлөө биш байгаасай
Нэг арга бнаа, улсын аваргаа дэлхий олимпын 1-2 сарын өмнө хийгээд л болоо бишүү, бүгд оролцоно, ороогүй бол том тэмцээнд оруулахгүй.
Орхон одоо болио допинг хэрэглэнэ хэрүүл хийнэ бүтэхгүй гичий юмаа
Ер нь нэмэлт барилдаан бол 100% мөнгөний асуудал байх ард түмэн танай холбоонд итгэхээ байж бгаа шүү ялагдсан бөх нь дараа жил бэлтгэлээ сайн хийгээд ялаад тэр тэмцээндээ орж болдоггүй юм бх даа
Энэ холбоо нэг л биш ээ бусад холбоод аваргуудаа явуулах юм эднийх яачихсан гэхээр ялагдчихаад барьцаад бдаг юм бол бэлтгэлийг нь сайн хангаж өгөөд дэмжээд байж болдоггүй юм бх даа
Davaachimeg bid 2 iin shigshee bag ahlana gej ymar ats ni baidiin
Ene orhon gj dopin hergelj oroj ircheed yuch boloogvi yum shig yaaj hewliin baga hurl hiigeed ingeed ywaj chaddag bna.
ta nar durandaa naad sport songson biz dee uruu songoj songolt hiisen ardtumen niihee itgel unevchil olonson ardtumen dee talarhaad daruuhan amdrah yum bich bie unelegch chig mungunii tuluu yavaj bgaa dald or bgaa yumanda setgel chin hanahgui bol ta nar sport gej yariad yadgiin Mongol hun bolj sport songoj amjilt gargah gej yavsan nuhud mungu nii\n tuluu yavdag bol thachaa gej
Тамирчид хөлөө жийлцээд эхэлж, хорчидын жорын дагуу үйл явдал өрнөж байна.Хорчид санасандаа хүрлээ.Маш харамсалтай.
Irehgui bj bolno. Orohgui bj ch bolno. Heniig boikootlood bgaa yum.Bainga heruul hiideg Hovdiin heden oliggui yumnuud tsaana ni baigaa
Сорил хийх хэрэгтэй.
Сорилт чинь зөвхөн хэн явахыг тодорхойлохдор биш, дэлхийд амжилттай оролцох өрсөлдөөнт бэлтгэлийг хангуулахдаа гол ач холбогдолтой биздээ. Улсын аврагад түрүүлсэн гээд унтаж идэж байгаад ДАШ д орох гэсэн юм байхдаа, хулчгар юмаа.
tolgoigui garuud bna
Маш зөв,сорил хийх хэрэгтэы
Маш зөв,сорил хийх хэрэгтэй!