С.Цэрэнчимэд: Сорилт барилдаанаар шалгаруулах нь шударга

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг хэрхэн тодруулах асуудал чөлөөтийнхний хувьд маргааны суурь болоод байна. Маргааны гол үндэс нь гуравдугаар сард болсон УАШТ-д түрүүлсэн бөхчүүд ДАШТ-д явах уу, сорилт барилдаан хийж, хэн ялсан нь явах уу гэдэг дээр тамирчдын санал зөрөлдөөд байгаа. Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан. Үүнийг эсэргүүцсэн бөхчүүд энэ сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, гэнэт сорилт барилдаан зарласныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлснийг бид мэдээлсэн. Харин өнөөдөр сорилт барилдааныг дэмжиж байгаа бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, чухам ямар үндэслэлээр сорилт хийхийг дэмжиж байгаагаа тайлбарлалаа. Ингээд тамирчдын байр суурийг танилцуулж байна.

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Би чөлөөт бөхөөр хичээллээд 16 жил болж байна. Сорилт байхгүй бол ямар уршигтайг хэлэхэд тамирчдад их хүнд байдаг. Өмнөх шигшээ багийн үед Удирдах зөвлөл, багш нарын саналаар шууд шийдэхэд улсын аварга болсон зарим тамирчин ДАШТ-д явж чадахгүй уйлаад үлддэг байсан. Сорилт тэмцээн бол нийт тамирчдын эрх ашигт нийцсэн, залуу тамирчдын ирээдүйд хэрэгтэй, шударга зүйл.  

ОУХМ Б.Хонгорзул “Би УАШТ-д 62 кг-ын жинд мөнгөн медаль авсан. Манай жинд С.Цэрэнчимэд эгч, П.Орхон эгч, бид гурав л орсон. Гурвуулаа нэг нэгнээ тойроод ялсан. П.Орхон эгч оноо тоолж ялаад Азийн АШТ-д явсан байгаа. 2019 онд УАШТ-д түрүүлсэн тамирчин ДАШТ-д явна гээд пайз өгч байсан. Бүх зүйл нь тодорхой байсан. Өнгөрсөн жил ДАШТ-ий өмнө сорилт хийгээгүй гээд байгаа учир нь бол Азийн аваргын өмнө сорилт хийж байсан юм. Би хоёрдугаар сард нь түрүүлээд Азийн аваргад ороод зургаадугаар сард С.Цэрэнчимэд эгчид ялагдаад үлдэж, С.Цэрэнчимэд эгч дэлхийн аваргад явж байсан. Сорилт тэмцээн хэт ойр байна гээд байгаа хүмүүст хэлэхэд олон улсын жишгийг харахад цаг тулсан зүйл байхгүй. Японы шигшээ багийн жишээг харахад тэд долоодугаар сард сорилт тэмцээн хийнэ гэж байна. Тамирчдынхаа ирээдүйг бодсон ч, гадаадын жишээг харсан ч сорилт тэмцээн хийхийг дэмжиж байна. Сорилт дуусаад ялсан тамирчид нь ДАШТ-ий бэлтгэлдээ ороод судалгаагаа хийгээд явахад оройтох юм байхгүй.   

ОУХМ Г.Отгонжаргал “Манай нөгөө хэсэг тамирчид сорилт хийх шийдвэрийг оны эхэнд гаргах ёстой байсан гэж ярьж байгаа. Гэхдээ нэгэнт сорилт барилдаан хийнэ гэсэн шийдвэр гарчихсан байсан тул сорилтоо дэмжиж байгаа. Сорилтдоо бэлтгээд байж байтал цуцлах шийдвэр гарч магадгүй болсон тул бид ингээд цугларч байгаа юм. Дэлхийн жишигтээ тааруулаад сорилго барилдаан хийхийг 100 хувь дэмжиж байгаа”

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.49) 2023 оны 06 сарын 23

Цэрэнчимэд зайгаа тавьж өгөө чиний цэнэг дууссан

0  |  0
Otgon bayar(66.181.185.116) 2023 оны 06 сарын 23

Тэр ондоо улсын аварга болсон бөхчүүд явдаг нь зөв урьд нь ямарч амжилт үзүүлсэнбай Оны аварга шалгаруулах тэмцээнд ялагдсан бол явахгүй ..сорилго гэдэг бол зүгээр л заль .ашиг сонирхол .авилгал юм

0  |  0
Иргэн(66.181.167.59) 2023 оны 06 сарын 23

Улсын аваргад түрүүлсэн нь явна гээд хэлчихээгүй юм уу

0  |  0
сохирхогч(103.242.47.230) 2023 оны 06 сарын 23

Сорилт бол байж болох асуудал Харин тамирчдын амжилтыг үнэлж өгсөн шагналын мөнгийг Чөлөөт бөхийн холбоо өгөх ёстой Холбооны томчуулыг Бүгдийг шалга соль

0  |  0
Ddd(66.181.161.103) 2023 оны 06 сарын 23

Зохион байгуулалтгүй удирдлагаас шалтшаалсан алдаа. УАШТ-д түрүүлсэн ч унасан ч байнгын бэдтгэлтэй л байна биз дээ. ДАШТ явах эрх олгох сооидт хиых нь зөв шүү. Гэтэл эрх авсан хэдхэн хүн бэлтгэл хийж. Үлдсэн нь хамтрахгүй бэлтгэлийн чанар чанарт муу нөлөөтэй. Харин сорилгын дараа санхүүжилт олгож эрчимтэй бэлтгэлд оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол УАШТ ээр эрх авсан гээд санхүү мөнгө зардхл нэхээд элдэв юм шаардаад байх нь зохимжгүй байна. Гадаадад хамтарсан бэлтгэл,туршлага судлах асуудлыг клубүүд өөрсдөө шийдэх хэрэгтэй.

0  |  0
Зочмн(202.126.89.44) 2023 оны 06 сарын 23

Заавал Ховдын мафуудын дохио зангаагаар явах ёётой юу.

0  |  0
Зочин(202.126.89.44) 2023 оны 06 сарын 23

Дэмжиж байна. Сорилт бол шударга арга хэмжээ.

0  |  0
Ккккк(202.126.88.235) 2023 оны 06 сарын 23

Цэрэнчимэдийг овоо охин гэж боддог байсан чинь онцгүй рог байж

0  |  0
Сониорхогч(150.129.142.150) 2023 оны 06 сарын 23

Чөлөөт бөх гэж удирдлага зохион байгуулалт нэгдсэн бодлого юу ч алга. Багш дасгалжуулагч нар нь чиг хоорондоо учраа олохоо больчихсон ийм нэг дампуурчихсан газар байна. Тамирчид сорилт хийнэ хийхгүйг шийдэхгүй ээ. Энэ бол чөлөөт бөх дампуурсаны шинж. Чөлөөт бөхөөс одоо амжилт хүлээгээд хэрэггүй.

0  |  0
зочин(59.153.114.242) 2023 оны 06 сарын 22

Ерөөсөө нэгдсэн бодлого зорилго байхгүй удирдлагын баг маш муу ажиллаж байгаагийн шинждээ

0  |  0
Уншигч(202.126.88.148) 2023 оны 06 сарын 22

Дэлхийн аваргаас амжилт олох болуу.энэ хагарал хэрүүлийн бузар болсон бөхийн холбооны хэдэн нөхдүүд ажлаа өгөө.хоёрхон сар бэлдээд амжилт харгахгүй ш дээ.бүтэн жилийн бэлтгэлтэй байж аварга болно ш дээ.үхэр монгол удирдлага нь нь ямарч төлөвлөгөө байхгүй солиотой шийдвэр гаргаж тамирчид,дасгалжуулагч нараа хагаралдуулж амжилт гаргана гэж байхгүй.чааваас

1  |  0
Зочин(64.119.27.118) 2023 оны 06 сарын 22

Зөвшилцөл чаддаггүй нь тодорхой жишээ. 2 тал 2-улаа сорилт хийхийг дэмжиж ярьсан. Гэтэл хугацааны тухайд л зөрчил үүсчээ гэж харагдахаар байна. Хэн нэг л толгой эргүүлсэн байна. Хэхэ

0  |  0
Zochin(202.126.89.44) 2023 оны 06 сарын 23

Zuv shuu

1  |  0
Top