Томас Бах: Бидэнд боксчид, бокстой сөргөлдөх зүйл байхгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

ОУОХ-ноос Олон улсын боксын холбоог гишүүнчлэлээсээ хассан билээ. Гэхдээ боксын спортыг 2024, 2028 оны олимпын хөтөлбөрт үлдээж байгаагаа мэдэгдсэн.

Тус хорооны тэргүүн Томас Бах “Бидэнд бокстой, боксчидтой ямар ч асуудал байхгүй. Хэрэв асуудал байсан бол Токиогийн олимпод боксыг оруулахгүй байх байлаа. Парисын олимпын хөтлбөрөөс ч хасчих л байсан. Бид боксын спортыг өндөр үнэлдэг ч IBA холбооны удирдлагын арга барилыг хүлээн зөвшөөрөхгүй. Боксчид илүү сайн, шударга, ил тод холбоотой байх эрхтэй” гэж чуулган дээр мэдэгдсэн байна.

Харин Францын боксын холбооны тэргүүн Доминик Нато “Олимпын наадмыг зохион байгуулагч улсын хувьд яараад байх шаардлага алга. ОУОХ ямар арга хэмжээ авахйыг харья. Гэхдээ бид АНУ, ОХУ-ын дайн, сөргөлдөөний золиос болохйг хүсэхгүй байна” гэж мэдэгджээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(192.82.90.128) 2023 оны 06 сарын 26

Энэ муухай Оросын талыг баригч боксын холбоо байсан байгаагүй боксыхонд ер нь ямар хамаа байна. 8 сард болох Азийн Тоглолтонд боксын төрөлд эрэгтэй эмэгтэй эхний 2 байранд орсон боксчид Олимпийн Эрх авах байгаа.Тэрэндээ \nл Монголын боксчид анхаарч бэлдэх хжрэгтэй байна.

0  |  0
Зочин(202.126.89.159) 2023 оны 06 сарын 24

АНУ ер нь өөрсдөө л болж бусад улсыг үймээн самуун болгох ямар ёр шүгэлсэн улс вэ? Сөнөөх юмсан

1  |  0
Top