Евгений Жербаев: Дэлхийн аваргад оролцох юм сан

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

ОХУ-ын чөлөөт бөхийн УАШТ Дагестаны Каспийскт үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэй 70 кг-ын жинд Буриадын Евгений Жербаев итгэл төгс түрүүллээ. Финалд тэрээр Инал Шериевыг 9:1 илүүрхэн, 250 мянган рубль, UFC холбооны аварга асан Хабиб Нурмагомедоваас тусгай шагнал болох 5 мянган ам.доллар гардан авсан. Жербаев өнөөдөр Улаан-Үддээ харина. Түүнийг нутагтаа харихаас нь өмнө Дагестаны  сэтгүүлчид уулзан ярилцжээ.

-Аварга болсонд баяр хүргэе.

-ОХУ-ын аварга болно гэдэг нэр төрийн хэрэг. Тэр тусмаа Дагестанд шүү. ДАШТ-ий хүрэл медаль, Ярыгиний нэрэмжит тэмцээний ялалт гээд улам өөртөө итгэлтэй болсон байсан. Бэлтгэл хийж байхад ч сайжирснаа мэдэрч байлаа.

-Та олимпын жинд яагаад орохгүй байна?

-Гол зорилго маань Оросын аварга болох байлаа. Цаашдаа юу болохыг харж л байя. Хэрэв Оросын багийг ДАШТ-д оруулах шийдвэр гарвал дэлхийн аварга болохын төлөө бүгдийг хийнэ.

-2015 онд та энд Каспийскт анх удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож байсан.

-Тиймээ, 20 настай байлаа. Анхныхаа тэмцээнд хүрэл медаль авч байсан. Тэр үед одоогийн алтан медалиасаа илүү баярлаж байж билээ.

-Таныг дэмжихээр Буриадаас маш олон хүн ирсэн байна.

-Өнөөдөр Дагестанд ирсэн тэр хүмүүс бараг бүгдээрээ Красноярскт Ярыгиний тэмцээн дээр бас байсан. Дэмжигчид маань улам нэмэгдсээр байна. Тэд миний оролцсон тэмцээнүүдэд хамтдаа явдагт би их баяртай байгаа. Ажлын хувиараа миний тэмцээнүүдтэй бүр тааруулж гаргадаг гэж байгаа.

-Сарын дараа мэргэжлийн лигийн PWL-5 тэмцээн болно. Та Ослогийн ДАШТ-п ялагдсаныхаа хариуг Эрназар Акматалиеваас авмаар байна гэж ярьж байсан. Төлөвлөгөө хэвээр байгаа юу?

-Хэрэв манай баг дэлхийн аваргад оролцох болбол би PWL-5 тэмцээнд барилдахгүй. Аюултай. Гэмтэж, бэртвэл яах билээ?

-Нэг сарын дотор ДАШТ-д оролцох эсэх нь тодорхой болохгүй бол яах вэ?

- PWL лиг бол ганц барилдаан. ДАШТ, УАШТ шиг бүтэн тэмцээн биш. Мэргэжлийн лигт зарим бөхчүүд хичээж байгаа зүйлгүй, бэлтгэл дээр байгаа юм шиг гараад ирдэг. Энэ чинь хамгийн аюултай. Би ДАШТ-ий бэлтгэлдээ 100 хувь анхаарах болно.

-Та нэг тийм хоосон, сэтгэл дундуур байгаа мэт харагдаад байх юм.

-Бүх юм сайхан байгаа. Түрүүлээд хамаг бие хаа суларчихаад байж байгаа нь энэ. Би жин их хаслаа. Маш дуртай дагестан хоолоо идэнгээ жин хассан гээд бод. Дээр нь аваргуудад ийм аваргын бүс өгсөн. Миний анхны аваргын бүс.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.212.119.203) 2023 оны 06 сарын 24

Энэ залуу Олимпид оролцох өөрийнхөө боломжийг хаачих шиг боллоо?.Улсын аварга болсон тамирчнаа лэгионэр тамирчин болгохгүй биз.Уг нь Дэлхий, Олимпийн мэдаль улсын аваргаас нь илүү л баймаар юм,хувь хүний сонголт л юм даа.Гэсэнч Амжилт хүсьэ.

0  |  0
NEWS(102.89.33.156) 2023 оны 06 сарын 25

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($600,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nвэбсайт: nyhcs.site

0  |  1
зочин(185.109.48.75) 2023 оны 06 сарын 26

энэ залууг Монголын нэр дээрээс барилдуулчих юмсан дотроо битүүхэн хүсдэг л байх\nяг одоо бол Монгол энэ залуугаас оноо авах бөх байхгүй шүү манай чөлөөтийхөн дунд

5  |  0
зочин(185.109.48.75) 2023 оны 06 сарын 23

энэ залууг Монголын нэр дээрээс барилдуулчих юмсан дотроо битүүхэн хүсдэг л байх\nяг одоо бол Монгол энэ залуугаас оноо авах бөх байхгүй шүү манай чөлөөтийхөн дунд

1  |  0
Top