Мэргэжлийн сүмо бөхийн шинэ озэки Киришима Кюүшюү мужийн Киришима хотод зочиллоо. Киришима нь түүний багшийн уугуул нутаг бөгөөд багш нь Киришима нэрээр барилдаж байсан юм.
Тэрээр багшийн хамт Киришима хотын захирагч Накашигэ Шиничитэй уулзаж, ярилцлаа. Мана бөх “Хүчтэй сайхан барилдаж, Киришима хотын нэр хүндийн өндөрт өргөж явах болно” гэж амаллаа. Харин хотын захиргаанаас ЪКиришмаг хотынхоо аялал жуулчлалын элчин төлөөлөгчөөр томилсон байна.
Сэтгэгдэл ( 0 )