"Улаанбаатар-2023" жүдо бөхийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн медалийн буухиаг -73 кг-ын жинд Хангарьд спорт хорооны тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр үргэлжлүүллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө самбо бөхийн дэлхийн аварга, Токио-2019 дэлхийн аваргад манай гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг ялж шуугиан дэгдээж байсан Тажикстаны Бехрузи Хожазодаг яллаа. Ингэснээр Б.Эрдэнэбаяр Гранд Слам ангилалаас хоёр дахь, анхны хүрэл медалиа авч байна.
73 kg
1 OYOSHI Ken /JPN/
2 LAVRENTEV Danil /AIN/
3 KHAZHALIEV Ayub /AIN/
3 BATZAYA Erdenebayar /MGL/
5 OLIN Valtteri /FIN/
5 KHOJAZODA Behruzi /TJK/
7 OSMANOV Nurlan /AZE/
7 ALIYEV Ibrahim /AZE/
Сэтгэгдэл ( 0 )