Махмадбек Махмадбеков: 13 настайгаасаа монгол багшийн гар дээр өссөн

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 25

ОХУ-ын Челябинск хотод “Russian judo tour” мэргэжлийн цуврал тэмцээн эхлэх гэж байна. Тэмцээний өмнө Махмадбек Махмадбеков мастер-класс хийлээ.

-Мэргэжлийн цуврал тэмцээнүүд Их Дуулгатай түвшин ойртож байна уу? Эсвэл шоу тоглолт юм уу?

-Миний хувьд болон бусад тамирчдын хувьд энэ тэмцээнүүд бэлтгэл хийх, барилдах урам зориг гэж хэлж болно. Энэ тэмцээн бол идэрчүүд томчуудтай барилдаж, дасгалжуулагч, шинжээч нарт өөрийгөө харуулах том боломж юм. Хэрэв энэ тэмцээнүүд байхгүй байсан бол барилдах газар ч үгүй болох байсан.

-Таны дүү Сомон Тажикстаны шигшээ багт барилддаг. Та хоёр ямар шигшээд орохоо хэрхэн сонгосон бэ?

-Бид хамтдаа өссөн, одоо хүртэл хамт бэлтгэл хийдэг. Өсвөрийн багт орох үедээ нэг жинд барилддаг байсан болохоор нэг улсын багт хоёулаа орж болохгүй байлаа. Авга ах минь бид хоёрыг хоёуланг нь олимпод оролцуулах зорилготой байсан болохоор салгасан юм. Ингээд би ОХУ, дүү Тажикстаны багт орсон түүхтэй.

-Нэг жинд байхдаа тэмцээн дээр хоорондоо барилдаж байсан уу?

-Зөндөө байсан. Идэрчүүдийн тэмцээний финалд таарч барилдсан. Казанийн Их Дуулгын гуравдугаар тойрогт таарсан гэж байгаа.

-Хэн нь ялав?

-Дүүдээ өгчихсөн дөө.

-Чи Эрхүү хотод авга ахынхаа клубт хичээллэдэг. Танай клуб Японы багтай хамтарч ажилладаг. Япон маягийн бэлтгэл хийдэг үү?

-Би 13 настайгаасаа монгол багшийн гар дээр өссөн. Манай багш Орос Эрка өөрөө Японд барилдаж, суралцаж байсан хүн. Тийм болохоор би багаасаа япон стилийн барилдаантай. Сууриа япон жүдогоор тавьсан гэсэн үг. Би маш олон төрлийн бөхөөр хичээллэж, бүгдээс нь өөртөө хэрэгтэй зүйл олж авсан. Одоо би Тамүро Тори гэдэг япон дасгалжуулагчтай. Есдүгээр дантай багш.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top