Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж корпораци нь сүүлийн хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан, уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж, даван шинээр Улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлалыг тогтоосон бөгөөд өмнөх жилүүдэд улсын гарди М.Бадарч, улсын заан М.Лхагвагэрэл нар энэхүү “ЗААН ЖИМНИ” автомашины эзэн болж байсан билээ.
Бридж корпораци болон Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран энэхүү үйл ажиллагааны санамж бичгийг 2023 оны 06-р сарын 20-ны өдөр Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд байгууллаа. Тус санамж бичигт Бридж корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зуран баталгаажуулсан юм.
Энэ жил улсын наадмаар хаанахын хэний хүү долоогийн даваанд тунан барилдаж даван “Заан Жимни”-гийн эзэн болох бол оо? гэж үндэсний бөхөө шимтэн үзэгч Монгол түмэн маань таамаг дэвшүүлэн хүлээж суугаа нь гарцаагүй ээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Өвөрхангангайд нэг машин нэмэгдэхнээ.