Килиан Мбаппе: Лионель Месси чамд их баярлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 25

Аргентины хөлбөмбөгч Лионель Месси өчигдөр 36 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Францын од Килиан Мбаппе түүнд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

Килиан инстаграм хуудсандаа “Төрсөн өдрийн мэнд хүргэе, домог оо. Гэрбүл, найз нөхдийнхөө хүрээнд хамгийн сайхнаар энэ өдрийг тэмдэглээрэй. Парист хамт байсан хоёр жилд чинь баярлалаа. Энэ хоёр жилд би чамаас хөлбөмбөгчийн хувьд, багийн андын хувьд, өрсөлдөгчийн хувьд, хувь хүний хувьд маш олон зүйл сурсан. Баярлалаа. Шинэ аялалд чинь амжилт хүсэж байна” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яасан (150.129.143.61) 2023 оны 06 сарын 26

Яасан гоё өрсөлдөгчид вэ харын залуу од галзуу юм билээ

0  |  0
Top