Гэрэл зургийг Д.Нямбилэг
Нийслэл хотноо жүдо бөхийн Улаанбаатар Их Дуулга тэмцээн үргэлжилж байна. Өнөөпөр хүнд жингийн барилдаанууд болж байна.
Эрэгтэй -100 кг-д манай гол найдваруудын нэг ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хагас шигшээд IJF-ийн туган дор өрсөлдөж буй Оросын Адамяныг цэвэр ялж, финалд шалгарлаа.
Түүний өрсөлдөгч нь Гүржийн Варла́м Липартелиа́ни. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Варлам хагас шигшээд Японы олимпын аварга Аарон Вольфийг даралтаар ялсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )