Нийслэл хотноо жүдо бөхийн "Улаанбаатар Их дуулга-2023" тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчид гурван медаль авлаа.
Эрэгтэй +100 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Женко клуб, ЖИ-МОБАЙЛ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокоуриг этэх мэхээр цэвэр буулгаснаар Гранд Слам ангилалаас 5 дахь медалиа хүртлээ. Үүнээс өмнө О.Цэцэнцэнгэл Их дуулга тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртээд байсан юм.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Женко клубийн тамирчин ОУХМ Дамбадаржаагийн Номинзул IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ. Тэрбээр +78 кг-ын жинд хүрэл медалийн төлөө ОУХМ Амарсайханы Адъяасүрэнг нэмэлт цагт торгуулиар ялсан юм.
Ингэснээр Монгол Улс "Улаанбаатар Их дуулга-2023" тэмцээнийг 2 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Цэцэгцэнгэл чинь эцгийгээ дууриасан бас нэг эрүүгийн элемент байна лээ шүү, Түвшинбаярын араас явчих вий дээ