Өчигдөр нийслэлийн Мөсөн Өргөөнд жүдо бөхийн Улаанбаатар Их Дуулга тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооны нэрээр татамид гарсан ОХУ-ын баг тун амжилттай оролцов. Тэд Улаанбаатарын дэвжээнээс 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль авсан юм.
ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хасанби Таов шигшээ багийнхаа барилдааныг дүгнэн ярив.
-Сүүлийн үед бид хэд хэдэн тэмцээнд оролцлоо. Тамирчид маань сайн барилдлаа. Монголд бол онц сайн барилдлаа гэж би хэлэх байна. Мэдээж алдаа байсан, алдаагаа засах болно. Хамгийн гол нь манай жүдочид тэмцээнээс тэмцээнд улам сайжирч байна.
-Оросын шигшээ багийн сүүлийн амжилтыг харахад дэлхийд эхний 3-т багтах нь харагдлаа.
-Биднийг олон улсын тэмцээнд оролцуулж эхэллээ. Шигшээ баг шинэчлэгдэж, залуу сайн тамирчид гарч ирсэн. ДАШТ-ий дараа манай баг маш сайн байгаа.
-Шигшээ багийн сэлгээ, хоёр дахь тамирчид ч медаль авч байна. Тэгэхээр ижил түвшний хүчирхэг хоёр баг байна гэж үзэж болох уу?
-Манайх хоёр байтугай олон баг гаргаж чадахаар байгаа. Маш хүчтэй залуус гарч ирсэн. Харин тэднийгээ дэлхийн дэвжээнд шалгах тэмцээн хүрэлцэхгүй байна. Одоо бид шигшээ багийн нэгээс гурав хүртэлх тамирчдаа л тэмцээнд оруулж, олимпын оноо цуглуулж байна. Дөрөв, тав дахь тамирчдаа шалгах цаг алга.
-Нэгдүгээр шигшээ баг олимпын чансааны оноогоо бүгд авсан уу?
-Цаг хангалттай байна. Зарим жинд олимпын оноо хүрэлцэхгүй байгаа. Хэрэв биднийг ингээд тэмцээнд оруулаад байх юм бол бид дутуу оноогоо авч чадна. Гол нь тэмцээн уралдаан л бидэнд хэрэгтэй. Парист манай жүдочид амжилттай оролцож чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоогийн Оросын шигшээ баг маш хүчирхэг баг.
Сэтгэгдэл ( 4 )
Huts
Зөнчид... Наад үгээ АНУс болон Ногоорсон хар тамхичиндаа хэл
Ийм их медал аваагүй дээ
мөрөөдсөн орос вэ , чалчихынхаа оронд дайнаа зогсоо