Шинэ арслантай Нагоя башё БАНЦҮКЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сарын 9-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг зарлалаа. Ёкозүна Тэрүнофүжи 12 башё дараалан зүүний магнайг тэргүүлж байна. Үүнээс 11 тэмцээнд нь дараалан сүмо ертөнцийн ганц ёкозүна байгаа юм. Харин шинэ озэки төрснөөр хоёр арслан Нагояд барилдах боллоо.

Такакэйшёо зүүн жигүүрт, Киришима баруунд бичигдсэн байна. Монголоос төрсөн 6 дахь, гадаадын 12 дахь, Мичинокү дэвжээний анхны озэки тэрээр Киришима хэмээх шинэ нэрээр анх удаагаа барилдах гэж байна.  

Ирэх тэмцээний хамгийн сонирхол татсан зүйл бол гурван сэкивакэ цолтон озэки цолны төлөө дайралт хийх гэж байгаа явдал юм. Сэкивакэ нарыг Хоошёорюү тэргүүлж, зүүн талд заларсан байна. Баруун жигүүрт Дайэйшёо, Вакамотохарү нар байна. Гурвуулаа сүүлийн хоёр башёд нийт 21 ялсан тул 11-12 даваа авахад дахин шинэ арслан төрөх магадллал өндөр. Адилхан 21 даваатай гурван сэкивакэ озэки цолны төлөө нэг зэрэг өрсөлдөж байсан нь түүхэнд гарч байгаагүй ажээ. Зүүн комүсүби Котоновака, баруун нь Аби.

Шинэ банцүкэд хамгийн олон бөхтэй нь 26 бөхтэй Такасаго, Коконоэ дэвжээнүүд байна. Тэдний араас 25 бөхтэй Садогатакэ, 24 бөхтэй Кисэ бичигджээ. Миторюүгийн Нишикидо дэвжээ хоёрхон бөхтэй байна. Ирүмагава дэвжээний Шиши буюу Сергей Соколовский жюүрёод гарснаар Украин улсын анхны сэкитори боллоо.

НАГОЯ БАШЁ - БАНЦҮКЭ

 Ёкозүна Тэрүнофүжи

Такакэйшёо Озэки Киришима

Хоошёорюү Сэкивакэ Дайэйшёо

Сэкивакэ Вакамотохарү

Котоновака Комүсүби Аби

Нишикиги Маэгашира-1 Тобизарү

Шёодай М-2 Митакэүми

Мидорифүжи М-3 Мэйсэй

Асанояма М-4 Үра

Хирадоүми М-5 Ооношёо

Хокүсэйхо М-6 Оохо

Такаясү М-7 Тамаваши

Саданоүми М-8 Нишикифүжи

Таканошёо М-9 Хокүтофүжи

Кинбозан М-10 Миёогирюү

Котоэко М-11 Цүрүгишёо

Чиёошёома М-12 Вакатакакагэ

Гоонояма М-13 Котошёохо

Дайшёохо М-14 Шёонанноүми

Рюүдэн М-15 Такарафүжи

Эндо М-16 Бүшёозан

Аойяма М-17 Хакүоохо

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-2 Роога А.Амарсанаа

Б-2 Миторюү Б.Төрболд

З-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр

З-5 Тамашёохо Э.Энхманлай

Б-6 Азүмарюү С.Тодбилэг

Макүшита

Б-15 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-28 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-38 Токисоүма Б.Анхбаяр

З-40 Араүма Б.Төртогтох

Б-42 Хокүтомарү Н.Чинзориг

З-46 Котокэнрюү Г.Билгүүн

Санданмэ

Б-5 Казэноүми Ц.Билгүүн

Б-22 Саданохикари Д.Наранцогт

З-44 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Б-85 Токинишики Ц.Түшиг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top