Германы шигшээ багийн хагас хамгаалагч Илкай Гюндоган Английн Ман Сити багаас Испанийн Барселонад нэгдлээ. Энэ жил 32 настай Илкай чөлөөт агент болсон тул үнэгүй орж байгаа юм.
Гюндоган Барсатай 2025 оны зургаадугаар сар хүртэл гэрээ байгуулсан бөгөөд нэг жил сунгах нөхцөлтэй. Тэрээр 2006 оноос Ман Ситид тоглохдоо 5 удаа Английн аварга, Лигийн Цомд 4 удаа, Английн Цом, Английн Супер цомын тэмцээнд тус бүр хоёр, Аваргуудын лигт нэг удаа түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )