АНУ-ын тэрбумтан, “Henry Crown & Cо” хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч Жэймс Краун уралдааны зам дээр амиа алджээ.
“Forbes” сэтгүүлийн үнэлснээр түүний хөрөнгө 10.2 тэрбум ам.доллар юм. Тэрээр Колорадод уралдааны зам дээр осолдож, амиа алджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэрбумтны ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна.
Осол ням гарагт болсон бөгөөд 70 настай тэрбумтан Жэймс Краун жолоогоо алдаж, хашаа мөргөжээ.
Сэтгэгдэл ( 0 )