Наадмын сорилго барилдаан Ням гарагт болно

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Мөнгөнморьт сумаас төрөн гарсан алдарт хүчтэн Лувсанмөрийн Чимэд арслан, Цэнджавын Гочоодорж начин, Адилбишийн Нагнайдорж начингуудын нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ Ням гараг буюу долоодугаар сарын хоёрны 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 30, долоодугаар сарын нэгний өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ. Тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top