Умар Кремлев Үндэсний холбоодыг IBA-гаас гарахгүй байхыг уриалав

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Олон улсын боксын (IBA) холбоог гишүүнчлэлээсээ хасах албан ёсны шийдвэр саяхан гаргасан. Ингэснээр IBA холбоо 2024 оны олимпын эрхийн тэмцээн, 2028 оны олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхгүй болсон билээ. Үүнтэй зэрэгцэн АНУ тэргүүтэй улсууд World Boxing хэмээх шинэ холбоо байгуулж, ОУОХ-нд гишүүнээр элсэхээр хөөцөлдөж эхлээд байгаа.

IBA холбооны Ерөнхийлөгч Умар Кремлев Үндэсний холбоодод хандан, IBA-гаас гарахгүй байхыг уриаллаа.

Тэрээр “Эрхэм хүндэт, Үндэсний холбоодын удирдлагууд аа.

ОУОХ-ноос манай холбооны үйл ажиллагаатай танилцаагүй байж шударга бус шийдвэр гаргалаа. Бид ОУОХ-той яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа. Бид олимпын хөдөлгөөнд боксын спортыг нэр хүндтэй байр, суурианд байлгахын төлөө тэмцсээр ирсэн. IBA холбоо гишүүн холбоод, тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн амьдрал, үйл хэрэг үргэлжилсээр байх болно гэдгийг баталж байна. Бид сэтгэлээр унаж, сандарч болохгүй. Харин ч ийм үед эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Бид тэмцээн уралдааны тоог нэмэх, шагналыг нэмэх, холбоодод санхүүгийн тусламж үзүүлэх амлалтаа биелүүлнэ. Боксын спортын ирээдүй бид бүхний гарт байна. Бид тамирчдынхаа төлөө бүгдийг хийнэ. IBA холбоо цаашдын хөгжлийнхөө шинэ бодлогыг боловсруулж байна. Цаашид хийх ажлын маш олон төлөвлөгөө бий. Энэ хүнд үед холбоотойгоо хамт байгаарай. Та бүхэнд баярлалаа” гэсэн ил захидал холбоодод илгээсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(64.119.24.28) 2023 оны 06 сарын 30

Монгол шиг манж гентэй болцон , хэн нэгэний бөгсийг долоож байж л л амьдарна гэдэг хүмүүс Орос ахаа дагаад зодуулаад явж байсан нь дээр дээ

0  |  0
Зочин(202.126.89.196) 2023 оны 06 сарын 29

Азийн боксын холбоо IBA-с гарна гээд байгаа азийнханаа дагаад гарах уу, ахаа бодоод үлдэх үү, ацан шалаанд орлоо доо Нямка минь

0  |  0
Зочин(122.201.22.6) 2023 оны 06 сарын 28

Манайхан бол шээрэгнээд гарч чадахгуй л байх, бусад улсууд бол гарцгаах л байлгуй дээ, яваандаа орос, хятад, монгол тэгээд хэдэн станууд л улдэх байх даа

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 06 сарын 29

Гарч нөгөөдөх амеркуудынх д оръё....

1  |  0
Top