Допингоор шийтгүүлсэн тамирчин амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Казахстаны Гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн дэлхий, Азийн аварга Владимир Седов амиа хорлож, энэ ертөнцийг орхисон мэдээ Казахстаны спортын ертөнцийг донсолголоо.  Тэр 35 настай байлаа.

Седов 2008 оны Бээжингийн олимпод шагналт дөрөвдүгээр байр эзэлж, 2009 онд дэлхийн аварга болж байсан алдартай тамирчин. Гэвч 2016 онд Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос урьд өмнөх сорьцуудыг дахин шинжилж, Седовын Бээжин олимпод өгсөн шинжилгээнээс станазалол илрүүлсэн юм. Ингээд түүний тэмцээнд орох эрхийг нь 2024 оны зургаадугаар сар хүртэл найман жилээр хасаж, 2008-2016 онд үзүүлсэн бүх амжилтыг нь хүчингүйд тооцсон билээ.  

Допингоор эрхээ хасуулах нь тамирчдад маш хүнд сорилт болдог. Владимир Седов энэ сорилтыг даасангүй. Казахстаны од тамирчин байсан бол нэг л өдөр бүх медаль, цолоо хураалгалаа. Найман жилийн шийтгэл хүлээснээр тамирчин, дасгалжуулагчийн замнал нь төгсгөл болов. Хайртай, дуртай ажлаа хийж чадахгүй болсон Седов амиа хорлох замыг сонгожээ.

Түүнтэй нэгэн дэвжээнд өрсөлдөж байсан Ильин “Амьдрал тун хатуу юм. Нийгэм эхлээд түүнийг од болгон хөөргөж, бүгд магтаж, дагаж гүйж байлаа. Гэтэл ганцхан өдрийн дотор тэр хэн ч биш болж орхисон. Магтаж байсан хүмүүс бүх юманд түүнийг буруутгаж эхэлсэн. Казахстаны хүндийг өргөлтийн холбоонд хандаж хэлэхэд Олимпын наадамд зөв хандлагатай оролцох хэрэгтэй. Медалийн хойноос улайран хөөцөлдвөл ийм үр дүн л гарна. Допингоор шийтгүүлсэн тамирчдаа манайхан зүгээр л хаяж орхидог” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

2021 онд Казахстаны хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин Альберт Линдер 25 настайдаа мөн амиа хорлож байсан юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (213.162.72.136) 2023 оны 07 сарын 01

ТАМИРЧИДАА ХАМГААЛЖ СЭТГЭЛ САНААНЫ БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЙН ЗӨВӨЛГӨӨН ӨГЧ. ЗАЛУУСАА БЭЛДЭХ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛГОЖ СПОРТООС НЬ ХОЛДУУЛАХГҮЙ ЭГНЭЭНД НЬ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ.

0  |  0
Хха(66.181.182.90) 2023 оны 07 сарын 02

Манай допингчид шал тоохгүй.Эмэгтэй нь эрхээ хасуулсан дээрээ төрөөд авна.Эрэгтэй нь тарга тэвээрэг аваад өнгө зүс нэмээд найр наадам хэсээд авна

4  |  1
Эгэл(103.212.119.203) 2023 оны 07 сарын 02

Манай Оюунболд бол шал тоохгүй дахиж хэрэглээд л 8жилээр эрхээ хасууллаа,мулгуу шаар шүү

15  |  6
Iri(73.172.24.164) 2023 оны 07 сарын 01

Hun neeree yagaad iim novsh zantai bdgn be? Doping ilerheer hun bish bolchdiimuu?!

5  |  0
Г.Сугарсүрэг(202.9.40.92) 2023 оны 07 сарын 01

Манай үндэсний бөхийн доптн хэргэлсэн малууд ингээд үхэх хэрэгтэй шүүдээ.

1  |  8
РАВДАН(64.119.17.53) 2023 оны 07 сарын 05

гэтэл манай бөхчүүд байнга допинг шаагаад л . нутгийн зөвлөл нь хүүгээ начин болгоод л

7  |  3
Б.СҮХАТ(64.119.19.68) 2023 оны 07 сарын 05

МОНГОЛЫН ДОПИНГ ХЭРЭГЛЭГЧ НАРТ ИЙМ ХҮСЭЛ ЗОРИГ ДААНЧ БАЙХГҮЙ !

4  |  0
Top