Ирэх сарын 9-нд Нагоя хотод мэргэжлийн сүмо бөхийн ээлжит тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээний хамгийн сонирхол татсан зүйл бол гурван сэкивакэ цолтон озэки цолны төлөө дайралт хийх гэж байгаа явдал юм. Сэкивакэ нарыг Хоошёорюү тэргүүлж, зүүн талд заларсан байна. Баруун жигүүрт Дайэйшёо, Вакамотохарү нар бичигдсэн. Гурвуулаа сүүлийн хоёр башёд нийт 21 ялсан тул 11-12 даваа авахад дахин шинэ арслан төрөх магадллал өндөр. Адилхан 21 даваатай гурван сэкивакэ озэки цолны төлөө нэг зэрэг өрсөлдөж байсан нь түүхэнд гарч байгаагүй ажээ.
Өчигдөр Нагояд болсон бөхчүүдийн хурлын дараа сэкивакэ Дайэйшёо сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Озэки цол өснө нь алс холын мөрөөдөл байсан бол одоо гараа сунгахад хүрэхээр ойрхон иржээ. Бөхчүүд озэки болно гэж бодолгүйгээр барилдана гэж хэлдэг ч би бол бодно. Бодох бодохдоо бүр үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Озэки бол бодолгүй байж байтал авчихдаг цол биш. Хамаг хүч чадлаа дайчлан барилдвал озэки болж чадна гэж бодож байгаа. Би энэ жил 30 настай. Олон жил барилдаж чадахгүй тул энэ багёд хүч чадлаа 100 хувь гаргаж, озэки болох зорилготой. Нагояд 11 давах зорилготой ч нэг ч унахгүй гэсэн бодолтой дайрна” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Sain bohdoo turuulj ch magad