Вакамотохарү: Озэки болж чадна гэж бодохгүй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Ирэх сарын 9-нд Нагоя хотод мэргэжлийн сүмо бөхийн ээлжит тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээний хамгийн сонирхол татсан зүйл бол гурван сэкивакэ цолтон озэки цолны төлөө дайралт хийх гэж байгаа явдал юм. Хоошёорюү, Дайэйшёо, Вакамотохарү нар гурвуулаа сүүлийн хоёр башёд нийт 21 ялсан тул 11-12 даваа авахад дахин шинэ арслан төрөх магадллал өндөр. Адилхан 21 даваатай гурван сэкивакэ озэки цолны төлөө нэг зэрэг өрсөлдөж байсан нь түүхэнд гарч байгаагүй ажээ.

Өчигдөр Нагояд болсон бөхчүүдийн хурлын дараа сэкивакэ Вакамотохарү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр “Озэки болно гэж огт бодохгүй байгаа. Хэдхэн жилийн өмнө би макүшитад дээжлээд, доошлоод байж байлаа. Сэкивакэ болсон минь зүүд шиг санагддаг. Црл ахих сан гэж ч боддоггүй. Озэки гэхээр Кайо, Чиёотайкай нарын хүчтэнүүд санаанд ордон. Тэд нартай харьцуулахаар өөрийгөө болоогүй байна даа гэж мэдэрдэг. Цол дагаж бяр гэдэг ч харин би бяраа нэмж байж цолоо ахиулах бодолтой” гэж ярьсан байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top