Парисыг зорих бадминтончдын тэмцэл Улаанбаатарт эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

 “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах “Mongolia International Challenge” бадминтоны олон улсын тэмцээн Спортын төв ордны А зааланд эхэллээ.

Тэмцээнд 19 орны 220 гаруй тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг тэргүүтэй албаныхан оролцов.

Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг бадминтоны спорт Монголд идэвхтэй хөгжиж, 13 аймагт салбар комисстой болсныг онцолж, тэмцээний нийт оролцогчдод амжилт хүслээ.

Монголын бадминтон сонирхогчдын холбоо өмнө нь 2018, 2019, 2022 онд тус тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийнх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй олон улсын тэмцээн болсноороо онцлог байв. Тэмцээн зургаа хоног үргэлжлээд долдугаар сарын 2-нд өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.6) 2023 оны 06 сарын 28

Спортын тев ордон ч олон улсын уралдаан тэмцээнд бол хэцуу л болсон байна лээ, бадминтон зэрэгт бол ч яах вэ болж л байгаа юм байлгуй дээ

0  |  0
zochin(66.181.178.41) 2023 оны 06 сарын 28

erunkhiilugch ni laga bayan baij naad zaal tankhimaa olon ulsyn temtseenii tuwshind zasaj , chimchikhgui dee

0  |  0
Top